Г.Номуундарийн өмгөөлөгч Р.Булгамаа мэдээлэл хийнэ

Нийслэл / Э. Сайнзаяа
2018 оны 01 сарын 10

Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь цахим хуудсаараа хэд хэдэн хүний нэрийг дурдан хар тамхи татаж, хүчин үйлдсэн гэх ноцтой мэдээллийг сошиалаар цацсан.

Цагдаагийн байгууллага бичлэгт дурдагдсан мэдээлэл үнэн эсэхийг тогтоохоор ажиллаж, гэрчийн мэдүүлэг авсан тухай бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Г.Номуундарийн өмгөөлөгч  Р.Булгамаа “Өдрийн сонин”-ы “Асуух эрхийн танхим”-д 12:00 цагт мэдээлэл хийхээр болжээ.