Х.Булгантуяа: Ипотекийн зээлийг цаашид дараах гурван замаар хэрэгжүүлнэ

Эдийн засаг / Time Admin
10 өдрийн өмнө

“Утаагүй Улаанбаатар” хэлэлцүүлэг “Орон сууц- Зах зээл” сэдвээр үргэлжилж байна. Утааг бууруулах гарц нь орон сууцжуулах бөгөөд энэ талаар Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн мэдээлэл өглөө. 

220 мянган айл гэр хороололд амьдарч байна. Улаанбаатарт гамшгийн хэмжээнд хүрээд буй утааны 80 хувь нь тэндээс гарч байна.  Зах зээлд 33 мянга орчим орон сууц бэлэн байна. 16 мянга нь дунд орлоготой иргэдэд зориулан баригдсан ч борлуулагдахгүй байна. 

2017 онд 7000 айлын орон сууцыг ипотекийн зээлд хамруулахаар барьсаны 5000 нь ипотекийн зээлд хамрагдсан байна. Эрэлт байна, баригдсан орон сууц байна. Асуудал нь иргэдийн орлого бага учраас орон сууцны зээлд хамрагдаж чадахгүй байна. 

Сангийн Дэд сайд Х.Булгантуяа:
2018 онд ипотекийн зээлд 300 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг одоогоор Монголбанк хариуцан ажиллаж байна. 2019 оноос Засгийн газар өөр дээрээ авна. 
Ипотекийн зээлийг цаашид хэрэгжүүлэхдээ дараах гурван замаар хэрэгжүүлнэ. 
1. Хүүгийн татаас
2. Орон сууц түрээслэж байгаад иргэдэд өмчлүүлэх
3. Гэр хорооллын айл өрх утаагүй байдлаар орон сууцаа өөрсдөө барих, түүнд нь засгийн газар хөрөнгө оруулалт хийх 
2018 онд цахилгааны шөнийн тарифыг тэглэхэд 8.3 тэрбум төгрөг тусгасан.