МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-нд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна

Нийгэм / Time Admin
2018 оны 01 сарын 10

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлж, эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр тэмцлийн арга хэмжээ авч ирсэн. 

Гэвч МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй шаардлагад Засгийн газар нааштай хариу өгөхгүй, энэ оноос эхэлж зарим төрлийн татвар нэмэгдэж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа тул МҮЭ-ийн холбооноос энэ сарын 12-ны өдөр Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар болсон талаараа тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.