Англичууд фанатуудынхаа хамт цагдаа нарыг илгээж магадгүй

Спорт / Time Admin
6 өдрийн өмнө

ОХУ-д зохион байгуулагдах ДАШТ-д Английн цагдаа нар өөрийн улсын фанатуудаа хамгаалахаар яригдаж байна. Одоо зөвхөн Их Британийн цагдаагийн газрын албан ёсны хүсэлт гарахад уг асуудал биелэлээ олно гэж хэвлэлүүдэд бичжээ.

ДАШТ-ийг зохион байгуулагчид террорист ажиллагаанаас сэрэмжлэхийн сацуу фанатуудын мөргөлдөөн гаргуулахгүй байх асуудалд онцгой анхаарч байгаа юм.
2016 онд Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Англи, Оросын фанатууд хоорондоо зодолдож олон арван хүн гэмтэж бэртсэн билээ. Энэ удаа ДАШТ-ий үеэр ийм асуудал давтаж болзошгүй гэж аюулгүй байдлын албаныхан үзэж байна.

Их Британийн хэвлэлүүдэд бичсэнээр тус улсын фанатууд тэр дундаа өмнө нь асуудал тарьж байсан, лигийн тоглолтын үеэр зодоон цохион үүсгэж байсан фанатуудад онцгой анхаарч, фанатуудын бүлэглэлтэй хамт цагдаа нарыг явуулах асуудлыг албаныхан судалж байгаа аж.