Зорчигч тээврийн онгоц ослын буулт хийжээ

Дэлхий / Time Admin
6 өдрийн өмнө

Польшийн Краков хотоос нийслэл Варшавыг зорин ниссэн зорчигч тээврийн онгоц өчигдөр газардахдаа ослын буулт хийжээ.

Хэвлэлүүдэд бичсэнээр "The Lot Airlines" компанийн онгоцны ахмад газардахаасаа өмнө Варшавын олон улсын нисэх онгоцны буудалтай холбогдож, урд дугуй нь нээгдэхгүй, гацсан болохыг тайлбарлажээ. Ингээд онгоцны буудлын талбайг цэгцэлж, онгоцны хурдыг сааруулж амжилттай газардуулжээ.

Онгоцонд байсан 59 зорчигч ямар нэгэн гэмтэл аваагүй аж. Онгоцыг буулгахын тулд нислэгүүдийг хаасан байна. Онгоцыг газардуулж, тусламж өгөх хүртэл 4 цаг болсон ба 23:00 цагийн үед онгоцны буудлыг дахин нээж, хэвийн ажиллагаанд оруулжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Польшид нэгэн онгоцны газардуулах төхөөрөмж ажиллагаагүй болсон үед ослын буулт хийхээр зэхэж байсан ч төхөөрөмж гэнэт ажилласнаар амжилттай газардсан тохиолдол гарч байжээ.