Элэгний C вирустай цэргийн алба хаагчдад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ эм олгоно

Нийгэм / Time Admin
5 өдрийн өмнө

Цэргийн төв эмнэлгийнхэн батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд “Дуусашгүй эм” аяныг зохион байгуулж эхэллээ. Энэхүү аянаар элэгний С вирустай цэргийн ажилтан алба хаагчид, тэдний ар гэрийнхэн, тэтгэвэр, чөлөөндөө гарсан ахмад буурлуудыг эмчлэх, өвчний хүндрэлээс сэргийлэх зорилгоор “Хепсинат-ЛП” эмийг эрүүл мэндийн даатгалын жороор үнэ төлбөргүй олгох юм байна. “Хепсинат-ЛП” эмийг БНЭУ-ын “NATCO” эмийн үйлдвэр Азид анх удаа үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд одоогоор 101 орон нийлүүлдэг байна. Манай улсын хувьд 2016 оны есдүгээр сард орж ирсэн төдийгүй албаныхны мэдээлж буйгаар 8000 гаруй хүн эмчилгээнд хэрэглэж байгаа ажээ. Хэрэв та энэхүү аяны талаар мэдээлэл авах, вирусын эсрэг эм авах бол Цэргийн төв эмнэлгийн 99992414 утсанд холбогдох боломжтой.

Эх сурвалж: "Соёмбо" сонин