Бүлэг этгээд үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмджээ

Дэлхий / Time Admin
6 өдрийн өмнө

Францын Парис хотын "Ritz” зочид буудалд байрладаг дэлгүүрт лхагва гарагийн 18:30 цагийн орчимд бүлэг этгээд халдаж, их хэмжээний үнэт эдлэлийг хулгайлжээ.

Цагдаа нар энэ хэрэгт сэжиглэж гурван хүнийг баривчилсан байна. Нөгөө хоёр этгээд нь зочид буудлын гал тогооны хэсгийн хаалгаар гарч алга болжээ.

Гэмт этгээдүүд чулуугаар шилэн хоргонуудыг эвдэлж, зарим нь зэвсэглэсэн байсан гэж албаныхан мэдээлэв. Гэхдээ буу дуу гарсан хэдий ч хүн шархдаагүй гэж албаныхан мэдээлэв. Гэмт этгээдүүд 4.5 сая евротой тэнцэх хэмжээний үнэт эдлэлийг хулгайлсан гэнэ.

Францын албаныхан дээрэмчдийг исламын шашинтай дүрвэгчид байсан эсэх талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Тус улсын Дотоод хэргийн сайд Жеррард Колломб "Түргэн шуурхай ажиллаж 3 сэжигтэй этгээдийг баривчилсан цагдаа нартаа баярлалаа" гэжээ.