Н.Учрал: Би бямба гарагт СХД-т нүүрс тараана

Улс төр / Э. Сайнзаяа
5 өдрийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н. Учрал “Агаарын бохирдлыг бууруулахад сэтгэл хэрэгтэй. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат манай хороон дээр ажиллаж, эко 00-г дэмжсэн. Зуух тараана гэж иргэдийн уурыг дахиж битгий хүргэ. Утаа гаргадаггүй зуух зарим хэсэгт тараана гэж ярихаа боль. Би хагассайнд СХД-ийн 23-р хороонд нүүрс тараана. Иргэд тэнд хөлдлөө. Нийслэлийн хотын удирлагуудад цахилгаан машин авч өг. Бензинд жилдээ 500 гаран сая төгрөг зарцуулдаг. Давхар орон сууцны асуудлаа шийд. Зарцуулж байгаа мөнгө бүхэн ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах ёстой” гэв.