Гайтид байгалийн гамшгийг арилгахад 252 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Дэлхий / Time Admin
4 өдрийн өмнө

Гайти улсад 8 жилийн өмнө газар хөдлөлт болсны улмаас тус улс одоог хүртэл гамшгаас бүрэн ангижраагүй байна. Олон улсын хандивлагч орнууд тус улсад байгалийн гамшгийн хор уршгийг арилгахад 2018 онд 252 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ.

2010 онд Гайти улсад хүчтэй газар хөдлөлт болсны уршгаар нийслэл Порто-О-Принц болон ойролцоох хот тосгон эвдэрч сүйдэж, 20 мянга гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн гэр оронгүй болсон юм. 8 жилийн дараа 38 мянган хүн түр амьдрах кэмпүүдэд амьдарч байгаа аж. Мөн Мэттью хар шуурганд өртсөн Гайтигийн 1 гаруй иргэнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна.

Газар хөдлөлтийн гамшгийн дараа хөрш зэргэлдээ улс орнууд Гайтигийн олон мянган иргэнийг түр хугацаанд эх орондоо амьдруулсан. 2015 оны долдугаар сараас Доминикан улсад түр амьдарч байгаа 230 мянган гайти нутаг буцах ёстой байв. Доминикан цагаачлалын хуульдаа өөрчлөлт оруулсны дараа гайтичууд нутаг буцах шаардлагатай болжээ.

НҮБ-аас Гайтид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх олон арван төлөвлөгөө боловсруулж ажилласан ч шаардлагатай санхүүжилт бүрдэж чадаагүй аж. 2017 онд нийт санхүүжилтийн ердөө 37 хувь нь л орж иржээ.