Их сургуулийн нэр хүндтэй багш бэлгийн хүчирхийллийн асуудалд холбогджээ

Дэлхий / Time Admin
4 өдрийн өмнө

БНХАУ-ын их сургуулийн нэр хүндтэй багш эмэгтэй оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлж байсан тухай сургуулийн удирдлагууд мэдэгдлээ.

Бээжингийн Бэйхань их сургуулийн албан ёсны микроблогт мэдээлснээр тус сургуулийн багш, судлаач Чен Шиаову мэргэжлийнхээ ёс зүйг ноцтой зөрчиж, “нийгэмд хор хөнөөл учруулсан” гэж үзэж түүний доктурантурын орлогч даргын ажлаас нь халжээ.

“Чайна ньюс сервис”-ийн мэдээлснээр Чен Шиаову одоо АНУ-д байдаг Луо Шиши болон бусад зургаан эмэгтэйд бэлгийн дарамт учруулж байсан нь тогтоогдсон байна. Эдгээр үйл явдал нь 12 жилийн өмнө болж өнгөрсөн ч, уг асуудал саяхан сөхөгдсөнөөр багш оюутнуудын дунд нэлээд яриа болсон байна.

Өчигдөр өөрийнх тухай таагүй мэдээлэл гарсны дараа Чен Шиаову өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа аж. Тэрбээр Боловсролын яаманд бүртгэлтэй Чеун Кон сургалтын цөөхөн багшийн нэг гэнэ.

Хятадын сургуулиудад багш нь оюутнаа хүчирхийлэх, бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд хорих ялаас, цаазаар авах хүртэл ял оногдуулдаг.