Дутертегийн нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрэв

Дэлхий / Time Admin
2018 оны 01 сарын 12

Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутертегийн нэр хүнд өнгөрсөн арванхоёрдугаар сард хамгийн өндөр түвшинд хүрсэн гэж судалгааны байгууллага өнөөдөр мэдээллээ.

“Social Weather Station” байгууллагын судалгаагаар тус улсын насанд хүрсэн 5 хүн тутмын 4 нь одоогийн Ерөнхийлөгчдөө итгэдэг, түүний хийж хэрэгжүүлж буй ажил, төлөвлөгөө, бодлогуудыг нь дэмждэг гэж хариулсан байна.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 8-16-нд явагдсан санал асуулгад 1200 хүн оролцжээ. Тэд нэг бүрчлэн асуусан асуултуудад маш итгэлтэйгээр хариулж 83 хувь нь Ерөнхийлөгчөө дэмжиж байгаага илэрхийлэв.

Гэхдээ Родриго Дутертегийн нэр хүнд хөдөө орон нутгаар өндөр байгаа бол нийслэл Манилад тааруу байгаа аж. Ерөнхийлөгч хэвлэлийн төлөөлөгч Харри Рокийн ярьснаар сүүлийн үед ард иргэд Ерөнхийлөгчийн гэмт хэргийн асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах улс төрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрч буй гэнэ.

Мөн тэрбээр Ерөнхийлөгчийн нэр хүнд өндөр байгаа асуудлыг өмнө нь явуулсан хар тамхи мансууруулах бодис худалдаалдаг бүлэглэлүүдийн эсрэг авсан арга хэмжээнүүдтэй холбоотой. Энэ нь филиппинчүүдийн хувьд зайлшгүй тэмцэх ёстой алхам байсан аж.