Зочид буудалд амиа алдсан 13 настай охины хэргийг прокурорт шилжүүлжээ

Нийслэл / Э. Сайнзаяа
2018 оны 01 сарын 11

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр /2018.01.11/ хэлэлцжээ. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэн сануулахад 2017 оны наймдугаар сард “Очир төв” буудалд 13 настай охиныг хүчирхийлж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Энэ хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжигтнээр татан, саатуулаад байгаа юм.