Б.Ганболд: Бие сэтгэлийн жаргалыг ариун байгаасай гэж энэ киног хийсэн

Ярилцлага / Time Admin
2018 оны 01 сарын 11

Төгөлдөр хуурын зөөлөн эгшиг...Хайрт бүсгүйнхээ тухай бодолд автсан эр хамт өнгөрүүлсэн бал бурам шиг жаргалтай мөчүүдээ дурсана. Үнэнч хайрынхаа төлөө залуу олон зүйлд буулт хийнэ.

"Хайр бол зайлшгүй үйлийн үр юм" хэмээх үгсээр найруулагч Б.Ганболд "Эрх чөлөө" киноныхоо гол санааг илэрхийлжээ. 

Герман гаралтай америк зохиолч, яруу найрагч Чарльз Буковскийн “Эрх чөлөө” шүлгээс сэдэвлэн хийсэн энэхүү эротик кино нь "Бумеранг" антологи кинонд багтах зургаан бүтээлийн нэг билээ. Найруулагч Б.Ганболдтой ярилцлаа. 

Найруулагч Б.Ганболд

-"Эрх чөлөө" кинонд найруулагчийн ямар санаа, шийдэл орсон бэ?
-“Ямар үйлийн үрээрээ чамтай  учрав аа” гэж хүмүүс ханиа хэлдэг хэрнээ хамт амьдарч л байдаг. “Хайртай, хайртай” гээд бүх юм сайн сайхан болчихгүй. Хайранд заавал үйлийн үр байдаг гэсэн санаагаар энэ киног олж харж хийсэн.

Бие сэтгэл, нүцгэн биеийн жаргал бол хүн төрөлхтний хамгийн нандин зүйл.  Энэ жаргалыг ариун байгаасай. Аливаа сархад, бусад бусармаг зүйлээс ангид юм шүү, цэвэр нандин үлдээсэй гэсэндээ энэ киног “Эрх чөлөө” гэж нэрлэж хийсэн. Нандин зүйлийг баглаад эрх чөлөөгүй болгоод ирэхээр ариун сайхан гэгээн юмгүй болдог. Сайхан юм болгон эрх чөлөөтэй байгаасай гэсэн санаа.

Тухайн кинонд гарч байгаа хос ямар ч мэдрэмжээр учирсан байж болно. Залуу өөрийн үйлдлээр  агуу хайраа илэрхийлсэн.

Тэр "Би муухай юм хийсэн биш байгаа? Миний хайр чин сэтгэлийн хайр мөн үү? Эцсийн дүнд юу хийх ёстой вэ? Би буруу юм хийсэн юм болов уу..." гэх мэт дүн шинжилгээг өөртөө хийж буй шийдлүүдийг тавьсан.

-Гол дүрд тоглосон жүжигчдээ та хэрхэн сонгосон бэ?
-Эротик кино гэхээр их сайхан биетэй, өргөн цээжтэй залуу, гоё өгзөг, том хөхтэй хүүхнээр төсөөлдөг байх. Гэтэл хүн болгон секс хийдэг. Траншейны нүхэнд ч, хашаанд ч, хауст ч хийж байгаа. Сайхан биетэй хүн л хийдэг юм биш л дээ. Сэтгэлийн  жаргал эдлэхэд хэн ч, хэнтэй ч учирч болдгийг л харуулах гэсэн юм.

Мөн зураг авалтаа өвөл хийсэн ч яагаад бусадтай адил өвлийг харагдуулах ёстой вэ гэж бодоод зуны улирлыг харуулсан. 

"БУМЕРАНГ"-ААС ЗУРГААН ӨӨР МЭДРЭМЖИЙГ...

2018.01.26-ны өдрөөс КИНОТЕАТРУУДЫН ДЭЛГЭЦНЭЭ

Эх сурвалж: Gogo.mn