Саудын Араб улс эмэгтэй жуулчдад нээлттэй боллоо

Дэлхий / Time Admin
2018 оны 01 сарын 12

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман өнгөрсөн онд нефтиэс хамааралтай эдийн засгийн ирээдүй бүрхэг гэж үзэж нээлттэй бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Түүний нэг нь эдийн засгийг "солонгоруулах"-д чухал ач холбогдолтой аялал жуулчлалын салбар аж.

Тус улсын эрх баригчид энэ оноос гадаадын эмэгтэй жуулчдад тавьдаг шаардлагаа зөөллөж, уян хатан болгож эхэллээ. Тухайлбал, 25 ба түүнээс дээш насны эмэгтэй жуулчид Саудын Араб улсаар ганцаараа аялан зугаалах эрхтэй болголоо. Харин 25 хүрээгүй эмэгтэйчүүд гэр бүлийн гишүүнтэйгээ аялан зугаалах эрхтэй.

Одоо уг асуудал нээлттэй болсноор 30 хоногийн хугацаатай, нэг удаа нэвтрэх эрхтэй визийг олгохоор болж байна. Төрийн мэдээллийн технологийн газрын төлөөлөгч ярихдаа "Жуулчны виз олгох цахим системийг бий болгохоор технологийн газар, Гадаад харилцааны яам хамтран ажиллаж байна" гэв.

Саудын Арабын эрх баригчид өнгөрсөн онд жуулчны визийг туршсан бөгөөд энэ хугацаанд явуулахад 32 мянган хүн тус улсад аялал жуулчлалаар зорчсон байна.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман жуучлалыг хөгжүүлэхийн тулд Улаан тэнгис дэх амралтын газрууд, 50 орчим арлыг гадаадын жуулчдад нээлттэй болгож, амралт зугаалгын чиглэлээр ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Ханхүү өнгөрсөн онд улсынхаа эмэгтэйчүүдийг автомашин жолоодох эрхтэй болгож, эмэгтэйчүүдийг хөлбөмбөгийн тэмцээнийг цэнгэлдэхэд орж үзэх эрхтэй болгосон билээ. Мөн 35 жил хаалттай байсан кино театруудыг энэ оноос нээхээр болж, 2000 киног дэлгэцнээ үзүүлэхээр төлөвлөжээ.