Детройтын авто шоунд том тэрэг голлоно

Технологи / Time Admin
2018 оны 01 сарын 12

Детройтын олон улсын авто үзэсгэлэнгийн гол хүлгүүд нь том хэмжээтэй, SUV байх болно гэж шинжээчид үзэж байна.

Учир нь АНУ-д сүүлийн жилүүдэд SUV ангиллын автомашины борлуулалт эрс нэмэгдэж, дэлхий дахины хэмжээнд ч сонирхлын түвшин нэмэгджээ. SUV ангиллын автомашинуудын гол бэрхшээл нь шатахуун зарцуулалт байсан бол сүүлийн хоёр жилд авто үйлдвэрлэгчид энэ асуудалд онцгой анхаарч, хүчтэй хос хөдөлгүүртэй үйлдвэрлэх болсон байна. Үүний зэрэгцээ дэлхий дахинд шатахуун үнэ буурч байгаагаас үзвэл SUV ангиллын автомашины борлуулалт цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж.

“Ernst & Young” компанийн авто худалдаа, авто тээвэр хариуцсан мэргэжилтэн Рэнди Миллер “Борлуулалтын хувьд суудлын тэргээс SUV-аас илүү байгаа ч ашиг орлогын хувьд SUV тун удахгүй илүү гарах болно” гэв. Түүний ярьснаар ойрын ирээдүйг SUV эзэлнэ.

Детройтын авто үзэсгэлэнгийн сэтгүүлч сурвалжлагчдад зориулсан нээлт нь нэгдүгээр сарын 14-17-нд болох бол буяны үйл ажиллагаа нэгдүгээр сарын 19-нд явагдаж, 20-28-нд олон нийтэд нээлттэй үзүүлж эхэлнэ.