С. Жавхлан: Ардчиллаас өмнө утаа байгаагүй шүү

Улс төр / Э. Сайнзаяа
2018 оны 01 сарын 12

Image result for жавхлан

Агаарын тухай хуулийг 2019 нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх саналыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Төсвийн байнгын байнгын хороо гаргажээ. Үүнтэй холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Тогтохсүрэн:

-Зөвхөн сан байгуулах тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс байгаа юм. Учир нь 2018 оны төсөв батлагдсан. Төсвийг хөндөж болохгүй юм. Харин цахилгаан халаагуур оруулж хууль нэгдүгээр сарын 20-ноос хэрэгжээд явна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Бушуу туулай борвиндоо баастай гэж. Хавар, зун, намар гэж гурван улирал байгаа. Яг утаа дуусах үеэр бүгд хашгирч, орилоод байна. Өмнөх утааг бууруулах арга хэмжээг авсан хүмүүсийн тайланг сонсмоор байна. Олон удаа сонгогдсон гишүүд, намууд ичих ёстой. АН-ын нөхөд ардчилал гарч ирсэн гээд 27 жил болж байна. Харин ардчиллаас өмнө утаа байгаагүй шүү. Улаанбаатар хот дэлхийд утаагаараа цойлж байна. Тэгсэн мөртлөө Монгол Улс баялгаараа тэргүүн байна гээд байдаг. Та бүхэн хуурсаар хуурсаар хулгайч болж байна. Та бүхнийг эцэг,эх чинь яаж хүмүүжүүлсэн юм бэ.