
Английн Премьер лигийн 23 дугаар тойргийн зарим тоглолт урьд шөнө явагдлаа. Лондоны “Тоттенхэм”клуб Уэмбли цэнгэлдэхдээ Ливерпүүл хотын “Эвертон” клубийг хүлээн авч тоглож, 4:0-ийн харьцаагаар буулган авлаа.
Тоглолтын эхний гоолыг БНСУ-ын шигшээ багийн хагас хамгаалагч Сон 26’ минутад оруулсан бол довтлогч Харри Кэйн 47’, 59’ минутад хоёр гоол оруулж, тоглолтын сүүлчийн гоолыг Кристиан Эриксен 81’ минутад оруулснаар “Тоттенхэм” ээлжит ялалтаа байгууллаа.
Харри Кэйн хоёр гоол оруулснаар Английн хөлбөмбөгийн дээд лиг Премьер лиг гэж нэрлэгдсэнээс хойш “Тоттенхэм” клубийн төлөө хамгийн олон гоол оруулсан тоглогч болж байна. Тэрбээр нийт 98 гоолтой болжээ. Түүний өмнө энэ амжилтыг Тедди Шерингхэм 97 гоолтой тэргүүлж байв. Мөн түүний араас Жермэйн Дефо, Робби Кийн нар 91 гоолтой бичигдэж байв.
ТОГЛОЛТЫН ТОЙМ