Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдтэй утааны асуудлаар уулзалт хийнэ

Улс төр / Time Admin
2018 оны 01 сарын 14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 13:00 цагт МҮЭСТО-д Чингэлтэй дүүргийн иргэдтэй нээлттэй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Тэрбээр саяхан “Eagle” телевиз, МҮОНТВ-ийн зочны ярилцлагад оролцож утааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярьсан юм.

Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Чингэлтэй дүүргийн иргэдтэй улс төр, нийгэм, эдийн засаг, агаарын бохирдол зэрэг олон сэдвээр тэдний санал, сэтгэгдлийг чөлөөтэй сонсоно гэж албаны вэб сайтад бичжээ.