Дуун суварга бүтээгч Б.Пүрэвсүрэнгийн тоглолт 18-нд болно

Энтертайнмент / Time Admin
2018 оны 01 сарын 15

...Нүүдэл нүүдэл үүлс нь эгшнээ хувирах замбууд

Нүнжиг буянаа хадгалсан миний л сайхан аав минь

Уяран хайрлах сэтгэлээ дуу болгон өргөе

Уужмын хорвоод аав минь та урт насалж жаргаарай! гэх дуу сэтгэлийн гүн эгшиглэхүй ханхар уул мэт нөмөр түшигтэй аавыгаа санагалдан, хорвоо дэлхийн баялаг сайханд баярлана. Би ийм сайхан аавтай хүн гэж хэн нэгэнд аавынхаа сайн сайхан чанаруудыг ярьж, бахархмаар, тийм сайхан.

Энэ л сайхан дууг МУСТА, дуучин А.Түмэн-Өлзий дуулан амьдруулсан бол дуун суваргыг бүтээгч эрхэм нь МУСТА ая зохиогч Буяндэлгэрийн Пүрэвсүрэн юм. Бүтээж сүншиглэсэн аялгуу бүхэн нь дуулсан дуучныхаа нэрийн хуудас болж, ард олны “цайны ганц” дуу болтлоо дуулагддаг нь Б.Пүрэвсүрэнгийн авъяас, хийцийн чанарыг илтгэнэ.

Б.Пүрэвсүрэн ШУТИС-ыг дулааны инженер мэргэжлээр төгссөн учир ая дуугаа дан ганц авьяас мэдрэмжээрээ хөглөн, хөгжүүлж яваа уран бүтээлч билээ.

Тэрбээр сонсогчиддоо жил бүр уран бүтээлээрээ бэлэг барьдаг нь уламжлал болон тогтжээ. Түүний “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт  энэ сарын 18-нд болно. Шилдэг дуучдаас бүрдсэн хит тоглолтын тасалбарыг 9988-3031 дугаараар захиалан хүргүүлж авах боломжтой юм байна.