Ахлах тогоочийн заавраар: Амтлаг сүмстэй нугасны шарсан мах

"Ахлах тогоочийн заавраар" шоу нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт: 
Ахлах тогооч: Б.Ариунбилэг, Б.Тэмүлүн
Оролцогч: СТА, жүжигчин Н.Цолмонбаяр, дуучин П.Баярцэнгэл нар өрсөлдөж байна. Нэвтрүүлгийн  өмнөх дугаарууд болон хоолны жоруудыг та бүхэн энд-ээс үзнэ үү. 

Хоолны нэр: 
Амтлаг сүмстэй нугасны шарсан мах, амтласан буурцаг, чихэрлэг лууван


Орц:
Нугасны мах 4 ширхэг
Өндөг 6 ширхэг
Давс 5 гр
Хар пвор 5 гр
Цөцгийн тос 200 гр
Улаан буурцаг 2 уут
Холимон буурцаг 2 уут
Ягаан сонгино 300 гр
Лууван 400 гр
Талстай чихэр 300 гр
Бор чихэр 200 гр
Зөгийн бал 100 гр
Задь 20 гр
Хуажу 30 гр
Дайлю 30 гр
Халуун чинжүү 80 гр
Ус 700 мл
Жүрж 1500 гр
Аньс 800 гр
Чацаргана 800 гр
Гурил 40 гр
Төмсний гурил 30 гр
Цөцгийн тос 50 гр

Хоол хийх арга:
Сонгон авсан нугасны махыг давс, пвороор амтыг тохируулан хөргүүрт хийж 10-15 хором амт шингэтэл амраана. Амтлаж бэлтгэсэн махыг арьстай талаас нь хайрс тогттол шарж, эргүүлээд халуун хайруулд эсвэл шарах шүүгээнд хийж 5 хором болгоно. Буурцагыг зааврын дагуу шөлөнд жигнэх эсвэл чанаж болгоод давс, пвороор амтыг тохируулна.  Лууванг дэрс хэлбэртэй хэрчин, халуун усанд чихэр, хуажу, дайлю, задь, зөгийн бал нэмж амтлаад чанана.  Элсэн чихэр дээр аньс жимсээ шүүстэй нь хамт хийж зөөлөн галаар чанаж өтгөртөл буцалгаад шүүж авна. Үүн дээр бага зэрэг хуурсан гурил хийж өтгөрүүлэн сүмс бэлтгэнэ.       


Нэвтрүүлгийг шууд үзэх: