Хятадууд “iPhone X”-ийг товчлууртай, чихэвчний оролттой болгов

Технологи / Time Admin
2018 оны 01 сарын 15

“Apple” компанийн өнгөрсөн оны намар худалдаанд гаргасан “iPhone X” гар утас уламжлалт “Home button” товчгүй, мөн чихэвчний оролтгүй гэдгээрээ бусад загвараас ялгаатай.

Энэ нь хэдийгээр технологийн дэвшиж ч гэлээ уламжлалт загвараас гэнэт хөндийрсөн хэрэглэгчдийн хувьд хүнд цохилт байсан гэж зарим шинжээч үздэг. Тэгвэл Хятадын компани “iPhone X”-ийг цэнэглэгчний оролтоор холбож ажилладаг “Home button” болон чихэвчний оролтыг нэгтгэсэн хөгжүүлэлтийн нэмэлт төмөөрөмж бүтээжээ. Уг төхөөрөмжийг Лас вегасын CES үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан байна.

Хөгжүүлэлтийн нэмэлт төхөөрөмжийг өнгөрсөн онд танилцуулахаар төлөвлөж байсан ч “Apple” компанийн зүгээс зөвшөөрөл өгөөгүй байжээ. Учир нь “iPhone X”-ийн нүүр таних технологийн зарим сул тал хэрэглэгчдийг бухимдуулж байсантай холбоотой гэнэ.