"Хиймэл оюуны үйлдвэрлэл" 2030 онд

Image result for хиймэл оюун ухаан

2030 он гэхэд дэлхийн нийт үйлдэрлэж байгаа бүтээгдхүүний өртгийн 14 хувьтай тэнцэх тухай өнөө өглөө Хонконгийн телевизээр ярьж байна. Одоогийн байдлаар Америк, Англи хоёр улс хиймэл оюуны үйлдвэрлэлийн салбарт тэргүүлж байгаа төдийгүй Хятад улс ч асар их хөрөнгө зарцуулдаг болсныг та мэдэх үү? Орос, Япон, Солонгосчууд бас юу гэж хоцрох вэ?

Манайд сураг ч үгүй байгаа "Соёлын үйлдвэрлэл" гэдэг ухагдхуун хоцрогдох тийшээ хандаад түүний оронд "Хиймэл оюуны үйлдвэрлэл", "Бүтээлч үйлдвэрлэл" хэмээх ухагдхуун хүч түрэн гарч ирсэн нь энэ болой.

Хятад улс бүх нутаг дэвсгэрээ камержуулж аль хотын гудамжинд гэмт хэрэг үйлдсэн хүний зураг хөрөг зэрэг содон шинж байх бөгөөс ердөө нэг секундын дотор гудамжаар явж байгаа үй олон хүмүүсийн дундаас барьж авч чадаад цаашдын үйл хөдлөл болгоныг мөрдөн дагах чадалтай болсон нь хиймэл оюуны бас нэгэн дээж аж.

Бас хил хамгаалах зориулалттай алсын удирдлагатай нисэх онгоц 24 цагийн турш маш уудам орон зайг хянаж мэдээлэл дамжуулах чадалтай болсон нь тэр хэмжээгээр хичнээн олон цагдаа болон хил хамгаалагч нарыг улс орны өөр ашигтай салбарт ажиллах боломж олгож байгаа бол доо?

Уг нь "хиймэл оюуны үйлдвэрлэл", "бүтээлч үйлдвэрлэлийн" салбарыг төр засгаас хүчтэй дэмжээд өгвөл манай монголд хамгийн тохирсон чиглэл юм шүү дээ. Даанч манай хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр энэ тухай мэдээлэхгүй, дарга нар маань дэлхий дээр үйлдвэрлэлийн ийм хувьсгал болоод байгаа тухай бараг дуулж мэдээгүй явж байж мэдэх юм шүү.

Манай монголчууд энэ салбарын үсрэнгүй хөгжлөөс хоцрох юм бол жинхэнэ туйлын хоцрогдол гэж тэр болох бус уу?