“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” хөтөлбөрт 1500 хүүхэд оролцоно

Спорт / Time Admin
2018 оны 04 сарын 27

Image may contain: 2 people, people smiling, people standing

Ирэх зургаа дугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотод болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд дэлхийн 210 орны 1500 хүүхэд оролцохоор болоод байна. Дөрөвдүгээр сарын 25-ы өдөр Москва хотод бүх дэлхийн нөхөрлөлийн өдрийг тэмдэглэсэн бөгөөд дэлхийн бусад орнуудад ч тус өдрийг тэмдэглэсэн байна.

“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивалийн бэлтгэл болгон хийсэн арга хэмжээнд хүүхдүүд хөлбөмбөгийн анхан шатны техникүүдийг суралцан, флашмоб хийгээд зогсохгүй орон орны ёс заншил, соёл уламжлалтай танилцжээ. Бүх дэлхийн хөлбөмбөгийн нөхөрлөлийн төлөө арга хэмжээ нь Москва хотоос гадна Алжир, Сенегал, Казакстан, Серби зэрэг улсуудад зохиогдсон. Маш өргөн цар хүрээнд зохиогдсон арга хэмжээнд Франц Беккенбауэр, Дидье Дрогба, Андрей Аршавин зэрэг алдартай хөлбөмбөгчид оролцсон аж. Зургаа дугаар сард Москвад болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын наадамд Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар эх орноо төлөөлөн явж, ДАШТ-ий нээлтэд оролцох билээ.

Image may contain: 4 people, people smiling, text

Image may contain: 6 people, people standing and outdoor