11 сая 382 мянган төл бойжиж байна

Орон нутаг / Time Admin
2018 оны 04 сарын 30

Image result for төл мал

Хаврын мал төлөлт ид дундаа явж байна. Дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар оны эхний 28.2 сая хээлтэгчийн 43.5 хувь буюу 11 сая 863.2 мянган эх мал төллөж, 11 сая 328.2 мянган төл бойжиж байна.

Энэ нь Монгол Улсын мал сүрэг 36.8 мянган ботго, 134.7 мянган унага, 344.2 мянган тугал, 6 сая 343.4 мянган хурга, 4 сая 514.4 мянган ишгээр өссөн үзүүлэлт юм. Төл бойжилт 97 хувьтай байгаа бөгөөд төлийн тоо өмнөх долоо хоногоос хоёр саяар нэмэгджээ.