Б.Чимид: Цэцийн шийдвэр бурууг нь мэдсээр атлаа дуугvй байгааг нь гайхаж сууна

Ярилцлага / Time Admin
2018 оны 04 сарын 30

Image result for Б.Чимэд

Өвөл, хаврын хурдан морины уралдааны товыг Засгийн газар тогтоосон нь хүүдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүд шийдвэрлэсэн. Энэ мэт Засгийн газрыг хариуцагчаар татсан хэргийг хянан шийдвэрлэхтэй зэрэгцээд шүүхийн танхимд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн байр суурь илэрхийлэх болсон. 2005 онд профессор Б.Чимид тэргүүтэй хүмүүс үгээ хэлсэн ч Үндсэн хуулийн цэц, УИХ, Засгийн газар нийж байгаад Засгийн газар болон Сонгуулийн ерөнхий хороог захиргааны шүүхийн хяналтаас гаргаж шинэ тогтолцоог зэрэмдэглэсэн. Яг энэ асуудлаарх маргаан 2005 онд өрнөж Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид өнөөдөр сонинд ярилцлага өгч байсан тул үүнийг дахин нийтэлж байна. Засгийн газрын захиргааны үйл ажиллагаа захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх нь Үндсэн хуульд нийцсэн гэдгийг энэ ярилцлагадаа үндэслэлтэй тайлбарлажээ. Цэцийн даргаас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид явуулсан захидал, ЗГХЭГ-ийн рефрентийн яриа зэргээс харахад Цэц захиргааны хэргийн шүүхийг 2 дахь удаагаа "нугаслах" гээд байх шиг байна. Одоо сэтгүүлчид, хуульчид, судлаачид, иргэд үүн дээр нэгдэж үгээ хэлэхгүй бол Засгийн газрыг шүүхийн хяналтад оруулахаасаа бүр мөсөн өнгөрөх вий. Үүний дараа юун эрх зүйт төр болно. Юун эрх мэдэл хуваарилалт, юун хяналт, тэнцэл болно...

Монгол Улсын гавьяат хуульч Б.Чимидтэй уулзаж Захиргааны хэргийн шvvхийн асуудлаар санаа бодлыг нь сонслоо. Энэ тухайд нэлээн бухимдуу байгаа сураг дуулдсан юм. Тэрбээр, “Захиргааны хэргийн бие даасан шvvхийн тогтолцоо бий болгох хууль журмыг бvр 2003 онд тогтоож 2004 оны зургадугаар сарын 1-нээс аймаг, нийслэлд анхан шатны шvvх, 2005 онд Улсын дээд шvvхэд танхим байгуулж Захиргааны хэргийн шvvхийн бvтэн биеийн “араг ясыг” босгосон юм. Энэ шvvх байгуулагдмагцаа дуулиант хэргvvдийг шийдвэрлэж олон тvмэндээ ээлтэй амьд бие цогцос бий болгосноо ажлаараа харуулсан” хэмээн яриагаа эхлэв.

-Та “араг яс” гээд байхыг бодоход тvvнд “мах, өөх” нь бий болоогvй, өөрөөр хэлбэл Захиргааны хэргийн шvvхийн тогтолцоо эохих ёсоор бvрэлдэн тогтоогvй байгаа гэх гээд байна уу?

-Захиргааны хэргийн шvvхийн олонхид нь орон тоо дутуу, орон байр, төсөв хөрөнгө, ажлын нөхцөл, арга дадлага гээд өдий төдий асуудал нь нялхаараа байгаа юм. Шvvхийн ерөнхий зөвлөл vvнд их анхаарч, бэхжvvлэх талаар арга хэмжээ авсаар ирсэн. АНУ, ХБНГУ, Япон гээд хандивлагч орнууд ч эрдэмтэн мэргэдээ ирvvлэн сургалт явуулж мэргэшсэн шvvгч, сургагч багш бэлтгэх, албан байрыг нь тоноглох, компьютержvvлэх зэргээр тусалсан.

Хоёрхон жишээ дурдахад, “Ханс Зайделийн сан” Захиргааны хэргийн шvvхийн асуудлаар Улаанбаатарт гурван долоо хоногийн сургалт явуулж, гарын авлага болон ном товхимол бэлтгэн хэвлэсэн. Хууль эvй, дотоод хэргийн яамны санаачилга, оролцоотойгоор Дэлхийн банкны “Шvvхийн эрх мэдэл, эрх эvйн шинэтгэл” төслийн шугамаар бvх аймагт хичээл, семинар хийснээс гадна арав гаруй цуврал ном хэвлvvлэн тараах зэргээр тусалж буй. Гадаадын тvншvvд ч ийн тусалж байхад хуульчид маань эцсийн найдвараа тавьж байдаг Үндсэн хуулийн цэц Захиргааны хэргийн шvvхийг чухам “нугаслаж” орхив.

-Энэ чинь юу гэсэн vг вэ. Цэцийн хийсэн ямар алхмыг Та ийн хэлж байна вэ?

-Угтаа Цэц, Захиргааны хэргийн шvvх хоёр нь Монгол Улсад урьд нь байгаагvй цоо шинэ институц бөгөөд нэг нь хууль тогтоох хvрээнд, нөгөө нь гvйцэтгэх эрх мэдлийн хvрээнд хууль дээдлэх ёсыг хэрхэн сахиж байгаад шvvхийн хараат бус хяналт тавьж, ардчиллын vнэт эvйлс, ялангуяа хvн ба иргэний эрх, ашиг сонирхлыг зөрчихөөс хамгаалах нэгэн чанарын эрхэм зорилготой юм.

Гэтэл Цэц 2005 оны гуравдугаар сарын 31-нд гаргасан дvгнэлтдээ, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн IV эvйлийн vээл баримтлалын гол зангилаа болсон зарим заалтыг Үндсэн хуулийн заалт зөрчсөн байна гээд “Энэхvv дvгнэлтийг хянан хэлэлцэж хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирvvлэхийг УИХ-д уламжилсугай” гэсэн. Энэ дvгнэлтийг УИХ хэлэлцээд хvлээн авч, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн IV эvйлийн нэг дэх хэсгийн 1.6 дахь болон 4.1.1, 4.1.6 дахь заалтыг хvчингvй болгосон.

-Цэцийн дээрх дvгнэлт, тvvнийг хэлэлцээд гаргасан УИХ-ын шийдвэр хоёрын бурууг Та манай уншигчдад ойлгомжтой болгож тайлбарлахгvй юу?

-Захиргааны хэргийн шvvх “дараах байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны хууль бус актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн уг хуулийн IV эvйлийн нэг дэх хэсгийн заалт буюу хариуцагч байгууллагын нэрийн жагсаалтаас “Монгол Улсын Засгийн газар”, “Сонгуулийн ерөнхий хороо” гэсэн (4.1.1, 4.1.6) заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж vэсэн юм. Ойлгомжгvй, мэргэжлийн бус энэ дvгнэлтийг нь парламент нухацтай хэлэлцэлгvй уухайн тас гэсэн мэт шууд л хvлээн зөвшөөрсөн.

Ингэснээр Монголд vvсгэн төлөвшvvлж буй ардчиллын чухал механизм, хvний эрх, шvvх эрх мэдлийн хvрээнд болон хууль дээдлэх ёсонд харш ноцтой хохирол учруулах vр дагавар бий болгосон юм. Уг асуудал нарийн мэргэжлийн нэлээд ээдрээтэй зангилаа учраас олон тvмэн төдийлөн анхаарч, учрыг нь ойлгоогvй байж болох юм.

Хураангуйлж дvгнэвэл Үндсэн хуулийн цэц, УИХ-ын эл шийдвэр нь нэгдvгээрт, гvйцэтгэх эрх мэдлийн байгууллага болох Засгийн газар,тvvний гишvvд, яам болон Засгийн газрын гишvvний тэргvvлсэн агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын хийгээд сонгуулийн хууль биелvvлэх vvрэгтэй гvйцэтгэх байгууллагын засаг захиргааны vйл ажиллагааг шvvхийн хяналтаас гаргаж дархаллаа.

Хоёрдугаарт, аливаа хэрэг, эрх эvйн маргааныг эцсийн дvнд гагцхvv шvvх хянан төгс шийдвэрлэнэ гэсэн агуулга бvхий Үндсэн хуулийн vээл баримтлалыг хөсөрдvvлж, шvvхийн хараат бус байдалд халдан нэг шvvх (Цэц) нь нөгөө шvvхийнхээ Үндсэн хуульчлагдсан бvрэн эрхийг хасч хязгаарлалаа.

Гуравдугаарт, Цэц, УИХ хоёрын шийдвэрийн хамгийн ноцтой бөгөөд нэлээд далд мэт гажуудал нь “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлvvлэх”, “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж vэвэл уул эрхээ хамгаалуулахаар шvvхэд гомдол гаргах”, “шударга шvvхээр хэргээ шvvлгэх” ээрэг Үндсэн хуулиар олгогдсон улс төрийн эрхvvдээ иргэд Захиргааны хэргийн шvvхээр хамгаалуулах эрх, боломжоо хэрэг дээр хасууллаа.

Жишээлэхэд Цэцийн дvгнэлт гарсны дараа Сонгуулийн хороодын хууль бус vйлдлийн талаар Захиргааны шvvхvvдэд хандаж иргэдээс гаргасан өргөдлийг шийдвэрлэх боломжгvй болгосон. Дээр дурдсан гурван гажуудлыг Цэц ч өөрөө хууль заасан гэж vээх бvрэн vндэстэй.

-УИХ-ын гаргасан шийдвэрийг хамгаалж Цэцийн хуралдаанд тvvний итгэмжлэгдсэн төлөөлөгч (УИХ-ын гишvvн) оролцдог шvv дээ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хамгаалж оролцсон хvмvvс нь урагш муутай хандаа юу даа?

-УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь С.Баярцогт, Р.Эрдэнэбvрэн нар байсан юм билээ. Тэд уг маргаантай холбогдуулж Цэцэд өгсөн тайлбартаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтууд Үндсэн хуулийг эөрчөөгvй гэдгийг vндэслэлтэй, нотолгоо сайтай гаргаж тайлбарласан байна лээ.

Харин Цэцийн хуралдаан УИХ-ын энэ тайлбарыг огт хэрэгссэнгvй. УИХ ч урьд нь Цэцэд өгсөн тайлбараа буюу эсэргvvцлээ умартан тvvний булхайтай дvгнэлтийг хvлээж авсан нь гайхмаар. Дашрамд тэмдэглэхэд, хууль нь хуульдаа харшилсан гэж байна уу гэхээс амьтай юм шиг эөрчдөггvй. Харин Үндсэн хууль зөрчих vйлдлийг хууль тогтоогчид л давхин очиж, ноцож хийдэг юм. Иймээс УИХ нь урьд гаргасан шийдвэрийнхээ зөв, бурууг Цэцийн дvгнэлтийн vндсэн дээр хэлэлцэн шийддэг учиртай болохоос биш тэр дvгнэлтийн зөв бурууг хэлэлцдэггvй, тийм ч эрхгvй. Энэ бол учир шалтгааны тайлбар шvv.

-Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1.1 заалтаас “Засгийн газар” гэсэн vгийг хассаныг Та яагаад буруу гэж vэээд байгаа юм бэ?

-Засгийн газар нь долоо хоногт дор хаяж нэг удаа хуралдаж эрх эvйн бvх салбарт хамаатай, захирамжилсан болон хэм хэмжээ тогтоосон олон зуун шийдвэр гаргадаг. Тухайлбал, 2001-2004 онд 1000 гаруй тогтоол, 600 шахам захирамж гаргасан байна лээ. Мөн эгзэгтэй асуудлаар Засгийн газар “тэмдэглэл” буюу протокол гаргадаг.

Одоогийн хуулиар гаргасан шийдвэр нь тогтоол, протоколын алин байхаас vл хамааран “захирамжилсан л бол захиргааны акт” гэх болсон. Засгийн газраас гаргаж буй акт нь зөвхөн Үндсэн хуулийн холбогдолтой асуудлыг биш хvний болон тэдгээрийн хамтлаг (хуулийн этгээд)-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын асуудлыг ямар нэг байдлаар хөндөхvйц vр дагавартай, vvгээрээ эрх эvйн бvх салбарт холбогдолтой байдаг.

Гэтэл Цэц маань Засгийн газрын аливаа шийдвэр УИХ-аас цааш явахгvй, эсвэл Цэц л бvгдийг нь шийдэх юм шиг “гэндсэн” буюу мэдэн будлисан байна. Цэц ийм шийдвэр гаргахдаа “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгvй бол Засгийн газар өөрөө болон УИХ хvчингvй болгоно” гэсэн заалтыг vндэслэл болгожээ. Энэ заалтыг юм юмнаас салгаад дангаар нь урдаа барьчихвал нээрэн шvvх биш УИХ хvчингvй болгох ёстой юм байна гэж жирийн хvмvvс бодмоор.

Гэтэл алдаагаа болж өгвөл өөрөө сайн дураар залруулах, эсхvл шууд хяналт тавьдаг дээд байгууллага нь хvчээр зогсоож арилгах хоёр боломжийг засаг захиргааны байгууллагад хуулиар олгосоор ирсэн юм. Байцаагч буруу шийдвэр гаргаж торгосон байвал ахлах байцаагч нь, шууд захирах дарга нь тvvнийг хvчингvй болгож болдгоо доо. Энэ бол захиргааны буюу гvйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудын шатлан захирагдах зарчмын онцлог билээ. Үvнийг дэлхий дахинаа мэдэж бурхан ч зөвшөөрдөг.

Засгийн газар бол УИХ-аас байгуулагддаг бөгөөд хууль биелvvлэх ажлыг тvvний өмнө хариуцаж, хянуулж, тайлагнаж байдаг гvйцэтгэх эрх мэдлийн байгууллага юм. Өөрөөр хэлбэл УИХ хуулиа хэрэгжvvлэхийн тулд Засгийн газрыг байгуулж, хянаж, захирамжид байдаг гэдгийг нотлох гэхийн хэрэггvй биз ээ. УИХ өөрийн бvрэн хяналт дахь гvйцэтгэх байгууллагын хуульд харш шийдвэрийг хvчингvй болгоод эогсохгvй vндэслэл байвал Засгийн газрыг огцруулах ч эрхтэй шvv дээ.

Гэхдээ ийм эрх эдэлснээрээ УИХ нь Захиргааны шvvх болчихож байгаа юм биш ээ. Харин захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх дээд шатны газар нь болж буй юм. Захиргааны хууль бус актыг (маргааныг) хянаж шийдвэрлэх ажиллагаа “урьдчилан шийдвэрлэх”, “шvvх хянан шийдвэрлэх” гэж хоёр өөр төрөл эvйлд хувааж хуульчлан журамласан. Шvvхэд маргахаасаа өмнө дээд шатных нь байгууллагад гомдол гаргаж хянан шийдвэрлvvлэхийг “урьдчилсан” гэж буй юм.

Гэтэл Цэц маань захиргааны процессын урьдчилан шийдвэрлэх хэсгийг нь шvvхийн ажиллагаатай хутгаж орхисон бололтой. “Шvvхээр хянан шийдвэрлэх”-ийн хувьд УИХ-ын шийдвэр эцсийн болохгvйгээс гадна асуудлаасаа хамаараад дандаа л Цэцийн болчихгvй.

-Тэгвэл Засгийн газрын захирамжилсан хууль бус актын талаар иргэд, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлтэй маргааныг шийдвэрлэх бvрэн эрхийг нь хасчихсаны vр дагаврыг гvнэгийрvvлж бодвол юунд хvргэж болох вэ?

-Засгийн газрын шийдвэрийн зөв бурууг шvvх хэлэлцэх эрхгvй гэдэг чинь зөвхөн Засгийн газрыг биш угтаа Захиргааны хэргийн шvvх нь яам, Засгийн газарт ажлаа шууд хариуцдаг бусад төв байгууллага, тэдгээрийн эрх баригчийн мөн тийм актыг хянан хэлэлцэх эрх мэдэлгvй боллоо гэсэн vг шvv дээ. Цэцийн буруу шийдвэрийн гол хор уршиг энэ.

Иргэн, хуулийн этгээд хэрэв аль нэг яам, агентлаг юм уу сайд, даргын гаргасан шийдвэр тvvний эрх,хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж vэвэл захиргааны тэр актыг хvлээн авснаас хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны байгууллагад гомдол мэдvvлэх ёстой. Тэрхvv дээд байгууллага нь Засгийн газар юм. Засгийн газар уг гомдлыг хvлээн аваад мөн 30 хоног (сунгавал 60)-ийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөх хуультай.

Урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь бол энэ. Гэтэл сайд, даргын гаргасан шийдвэрийг Засгийн газар “хуульд харшлаагvй” гэж vээж харьяа байгууллагаа хамгаалаад иргэний гомдлыг хэрэгсэхгvй болговол яах вэ? Засгийн газрын эл шийдвэрийг буруу хэмээн шvvхэд давж нэхэмжлэх эрхээ хасуулсан иргэн ингээд л мухардах болж байна.

Гомдлоо Цэцэд өгвөөс “Үндсэн хуульд шууд хамааралгvй асуудал” байна гээд буцаачихна. Захиргааны хэргийн шvvхэд нэхэмжлэл гаргалаа ч “сайдын тушаал хууль эөрчөөгvй” гэсэн Засгийн газрын шийдвэрийг хянан хэлэлцэх эрхгvй учраас уг өргөдлийг хvлээн авч хэрэг vvсгэх боломжгvй буюу vндэслэлгvй мухардана. Хэрэг vvсгэдэг юмаа гэхэд сайдыг зөвтгөсөн Засгийн газрын шийдвэрийг цуцлахаас нааш сайдын шийдвэрийг хvчингvй болгох аргагvй.

Мөн аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилж буй нь Засгийн газрын өмнөөс гаргаж буй шийдвэр тул тvvнийг хууль бус эсэхийн тухай маргааныг Засгийн газар л эхлээд хянан vээхээс өөр эамгvй. Ингээд vээхээр Захиргааны хэргийн шvvхэд “жижиг” агентлаг, сумын Засаг дарга ээрэг доод шатныхан л хамаарах болж таарна. Иймээс Захиргааны хэргийн шvvх маань “орон нутгийн байгууллага” болж хоцорч байна.

-Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэртэй холбоотой маргааныг бас Захиргааны хэргийн шvvх хэлэлцэн шийдвэрлэж болохгvй болсон шvv дээ?

-Ардчилсан тогтолцоонд шvvхэд хамаагvй, тvvний хяналтаас гадуур нэг ч байгууллага, албан тушаалтан гэж байхгvй. Байдаг юм бол ардчиллаас гадуур, “зоргоор амьдардаг” гэсэн vг болно биз дээ. Үндэсний статистикийн газар, Үнэт цаасны хороо, Монголбанк мэтийг оролцуулан СЕХ хvртэл УИХ-аас удирдлагыг нь томилдог хэд хэдэн “төв” байгууллага бий. Тэдгээрийн талаар хvмvvс янэ янзын ойлголттой байдаг шиг. Тэдгээрийг “УИХ-ын байгууллага” хэмээн ташаа ярьж бичих нь хавтгайрчээ.

Хууль тогтоохоос өөр ажил, өөрийнх нь системийн байгууллага гэж УИХ-д байхгvй. Захиргаадлын тогтолцоог халж, хэт төвлөрлийг сааруулахад чиглvvлэн тогтоосон ардчилсан ёсны нэг арга хэмжээ нь намд дулдуйдсан Засгийн газрын хяэгааргvй эрхийг хэмжээлж тvvнээс алив нэг байгууллагыг дарамтлах замаар эрх мэдлээ хэтрvvлэх буюу урвуулан ашиглахаас сэргийлэхийн тулд улсын зарим чухал ажлыг эрхэлсэн гvйцэтгэх хэд хэдэн газрыг биеийг нь даалгаж байгуулсан билээ.

Тэдгээр нь Засгийн газрын шууд командаас гарч тvvнээс хараат бус байж зөвхөн хуулиар “даргалуулах” vндсэн дээр зохих салбар хvрээнд хуулийн биелэлтийг зохион байгуулах, хянан шалгаж тохируулах vvрэгтэй юм. Иймээс гvйцэтгэгч бөгөөд хараат бус агентлагууд (урьдынхаар бол тусгай газрууд) гэж хураангуйлж болно.

Жишээлбэл, Засгийн газар урьдынх шиг тушаал өгч нэмэлт хөрөнгө гаргуулж алдагдлаа нөхдөг эрхийг нь хязгаарлахын тулд улсын банкийг тvvний харьяаллаас гаргасан. Тvvнчлэн ажил, vйлчилгээнийхээ vр дvнг ард тvмэнд аятайхан харагдуулах тоо мэдээ гаргуулахаар захирч шахалт vэvvлэхгvй, харин тэндээс нийтэд vнэн магадтай мэдээлэл гаргаж байх хууль эvйн боломжтой байлгахын тулд Статистикийн газрыг мөн Засгийн газрын мэдлээс гарган хараат бус агентлагийн жишигт оруулсан.

Үvн лугаа адил Сонгуулийн ерөнхий хороог байгуулж иргэн-улс төрийн харилцааны эмээг асуудал болох сонгуулийн хууль тогтоомжийг биелvvлэх ажлыг эрхлэн гvйцэтгэх vvргийг ноогдуулсан юм. Чингэснээр “сонгуульд ихэд сонирхол” бvхий “намын бvрэлдэхvvнтэй” УИХ, Засгийн газрыг уг ажилд хутгалдан орохгvй байлгахын тулд мөн хараат бус зарчмыг баталгаажуулахыг зорьсон хэрэг.
Энэ vvднээс vэвэл Сонгуулийн ерөнхий хороо нь шууд болон орон нутгийн (тойрог, хэсэг,нутаг дэвсгэрийн) хороодоор дамжуулан Сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хангах буюу тvvний гvйцэтгэлийг хариуцдаг.

-Үнэндээ ч СЕХ чинь УИХ-ын байгууллага биш юмуу гэх ойлголт төсөөлөл тvгээмэл байдаг л даа...

-Харин бишээ гэж хэлээд байна шvv дээ. Сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хангах vvрэгтэй, иймээс гvйцэтгэх эрх мэдлийн байгууллагын нэг мөн. Онцлог нь Засгийн газраас хараат бус. Үvний тул бvрэлдэхvvнийг нь УИХ баталдаг. Үvнийг нь харчихаад л УИХ-ынх гээд байгаа юм. Тэгвэл Засгийн газрыг ч Их Хурал байгуулдаг, Цэцийн бvрэлдэхvvнийг ч УИХ баталдаг. “Хараат биш” байлгахын тулд л хамгаалалт тогтоож буй хэрэг болохоос УИХ харьяалж захирдаг гэсэн vг биш. Хуульд л захирагдана шvv дээ. Заавал дээрээс “өлгөөтэй” байх ёстой биш шvv дээ.

УИХ-аас Цэцэд өгсөн тайлбарт: “Сонгуулийн ерөнхий хороо бол парламентаас байгуулагдаж, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөж зохион байгуулах, сонгуулийн хороодын vйл ажиллагааг нэгтгэн удирдах, Сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргаан бvхий бусад өргөдөл гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх зэргээр төрийн гvйцэтгэх эрх мэдлийг хэрэгжvvлдэг нийтийн эрх эvйн байгууллага мөн” гэж тодорхойлжээ. (Цэцийн дvгнэлтийн долдугаар хуудсанд бий). Үvнтэй маргах, vгvйсгэх арга алга. Юмыг эргэцvvлэн бодитой ойлгохыг хичээдэг хvнд бол энэ тайлбарыг тодотгох гэхийн хэрэгцээ алга.

Гэтэл Үндсэн хуулийн цэц дvгнэлтдээ: “Үндсэн хуулийн 66 дугаар эvйлийн хоёр дахь хэсгийн ард нийтийн санал асуулга, УИХ, тvvний гишvvний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Үндсэн хуулийн цэц дvгнэлт гаргана гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэдгээр Сонгуулийн ерөнхий хороог Захиргааны хэргийн шvvхийн хяналтаас гаргажээ.

“Үндсэн хуульд нийцсэн эсэх” асуудлаар Цэц дvгнэлт гаргах нэн тодорхой хязгаартай эл эрхийг дур зоргоороо өргөсгөж сонгуулийн төв байгууллагатай холбоотой бvх маргааныг Цэц шийдвэрлэх ёстой гэж дангаар өмчлөн “дархалсан” нь vнэхээр хэтрvvлэг болжээ. Ингэснээр зөвхөн СЕХ төдийгvй тойргийн ээрэг бусад хороодын шийдвэр ч гэсэн Захиргааны хэргийн шvvхэд холбогдолтой эсэх нь эргэлзээтэй боллоо. Засгийн газар нь сайдаа хамгаалдаг шиг СЕХ нь тойргийн хороог “хамгаалчихвал” шvvхээс мултарчихна гэсэн vг гэж ойлгогдохгvй байна уу!?

-Тэгээд Сонгуулийн ерөнхий хорооны талаарх ямар ямар маргааныг Цэцээс бусад шvvх хянан шийдвэрлэх ёстой юм бэ?

-Энэ чинь ямар зөрчил гаргаснаас хамаарна