17 сая Биткойн олборлогдоо

Эдийн засаг / Time Admin
2018 оны 05 сарын 02

Image result for bitcoin

17 сая дахь Биткойн саяхан олборлосноор цаашид олборлогдох боломжтой 4 сая Биткойн л үлдлээ. Цаанаасаа эцсийн хязгаар нь хатуу кодоор програмчлагдсан Биткойн нь энэ дэлхий дээр хамгийн ховор зүйлүүдийн нэг бөгөөд цаг хугацаа өнгөрөх бүрд Биткойн эзэмшигчид нас барж, эсвэл хэтэвч рүүгээ нэвтрэх чадвараа алдах гэх мэт зүйлээр боломжит эргэлтийн хэмжээ нь улам багасна. 21 саяас илүү Биткойн бий болгох ямар ч арга байхгүй.

Satoshi Nakamoto 2009 оны нэг сарын 3-нд Биткойны анхны блокыг олборлож хамгийн анхны 50 Биткойныг бий болгож байв. 210,000 блок олборлогдох бүрт нэг блокноос олборлож болох Биткойны хэмжээ 2 дахин багасна. Хамгийн сүүлд 2016 оны 7 сард блокны шагнал хагаслагдаж 12.5 болсон. Одоогоор л гэхэд 4 сая Биткойн янз бүрийн шалтгаанаас хамаарч бүрэн түгжигдсэн байж болзошгүй гэж таамаглагдаж байна. Тиймээс энэхүү хагаслагдах үйл явцаас шалтгаалж сүүлийн 4 сая Биткойн тийм ч хурдан олборлогдохгүй юм. Яг одоогийн дундаж болох 10 минут тутамд 1 блок олборлогдож байгаа хэмжээгээр цааш үргэлжилсэн тохиолдолд хамгийн сүүлийн Биткойныг 2140 онд олборлож дуусна.

Дэлхийн бүх долларын саятнууд бүгд 1 бүтэн Биткойн худалдаж авахыг хүсвэл Биткойн хүрэлцэхгүй билээ.

Эх сурвалж: Monbit.mn