Ахлах тогоочийн заавраар: Халуун тосоор шарж болгосон загас

"Ахлах тогоочийн заавраар" шоуны энэ удаагийн дугаарт:

Улаан баг - Ахлах тогооч Л.Дагвадорж, оролцогч С.Үүрийнтуяа 

Хөх баг - Ахлах тогооч Г.Мөнгөндолгио, О.Сарангуа нар оролцлоо. 

Оролцогч нарын хийх ёстой хоол "Туулайн махаар бэлтгэсэн 3 багц сонгодог хоолны иж бүрдэл" байлаа. /Жор, хийх аргыг доор хавсаргав/


Нэвтрүүлгийг ШУУД үзэх:


Хоолны жор: Халуун тосоор шарж болгосон загас

Орц:

Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц   

1

Загас

ш

1

2

Сонгино

ш

2

3

Цагаан гаа

гр

50

4

Төмсний цардуул

гр

40

5

Гурил

гр

150

6

Давс

гр

2

7

Хар пвор

гр

2

8

Халуун улаан чинжүү

гр

50

9

Өтгөн буурцагны сүмс

мл

30

10

Сармис

гр

100

11

Урт сонгино

гр

300

12

Дайлю

гр

10

13

Яншуй

гр

50

14

Тахианы шөл

мл

200

15

Эрдэнэ шишийн цардуул

гр

30


Хийх технологи ажилагаа:

Загасанд анхны боловсруулалт хийнэ. Үүний дараа хээ гаргаж хувилан зүснэ. Ааг амттан болон сонгино, сармис зэргээр амтлана. 10-20 хором амт ортол нь сэрүүн газар амраана.

Гурил, цардуудыг хольж усаар зуурч, шингэн зуурмаг бэлтгэнэ.

Ааг амттанаар амтлана. Халуун тосонд дайлю, хуажу, яншуй , урт сонгино хийж 15-30 хором буцалгаж тосоо халааж, бэлтгэнэ. Шүүж авсан тосонд зуурмагаар бүрсэн загасыг шарж болгоно. Энэ үед халуун том үсрэх аюултай тул болгоомжтой хийхийг урьдчилан анхааруулъя. Урьдчилан бэлтгэсэн шөлөнд,  шар буурцагны сүмс болон ааг амттан, сонгино, яншуй хийж сүмс бэлтгэнэ. Төрөл бүрийн ногоогоор сонгосон хачираар хачирлаж болно.