Хамгийн өндөр шагналын сантай тэмцээн “Мазала” үндэсний дээд лигийн тоглолтууд явагдана

Спорт / Time Admin
2018 оны 05 сарын 09

Image may contain: 3 people, people playing sports, stadium and outdoor

Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн “Мазала” үндэсний дээд лигийн 3-р тойргийн таван тоглолт амралтын өдүүдээр явагдана.

УЛААНБААТАР СИТИ – ЖИПРО

Өнгөрсөн жил үндэсний дээд лигээс мөнгөн медаль хүртэж, МХБХ-ны цомыг өргөн, шинэ улирлын эхэнд “Супер цом”-ыг тэргүүндээ залсан “Улаанбаатар сити” клуб “Мазала” үндэсний дээд лигийг тааруу амжилтаар эхлүүлээд байгаа билээ. Эхний тойрогт лигийн шинэ цэрэг “Арвис”-тай 1:1-ээр тэнцэж, хоёрдугаар долоо хоногт “Эрчим”-д эцсийн мөчид хожигдсон “Хотынхон” бямба гарагийн 14:00 цагт “Жипро”-той гурав дахь тоглолтоо хийнэ. Дээд лигийн утаа анх удаа үнэрлэж байгаа “Жипро”-ийн залуус хоёр тойргийн дараагаар хаалгандаа есөн гоол алдаж, нэгийг ч оруулж амжаагүй яваа. Тиймээс хэн хэн нь тааруу үзүүлэлтээ эцэс болгож, лигийн анхны хожлоо авахын төлөө талбайд гарна.Та бүхэн MNB sport, mycujoo.tv ээр шууд хүлээн авч үзээрэй.

Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/video/mongolia-football-federation…

АНДУУД СИТИ – СЭЛЭНГЭПРЕСС

Өнгөрсөн тойрогт “Мазала” үндэсний дээд лигийн анхны хожлоо авцгаасан “Андууд сити”, “Сэлэнгэпресс” багуудын тоглолт 3-р тойргийн нэгэн чимэг болох нь дамжиггүй. “Андууд сити” 2017 оны улиралд “Гоёо Эф Си” нэрээр “Сэлэнгэпресс”-тэй хоёр тоглохдоо 1:0, 0:1 гэсэн үр дүнгүүдээр буулган авч байсан удаатай. Шинэ дасгалжуулагч, шинэ өнгө төрхтэйгөөр “Мазала” үндэсний дээд лигийг эхлүүлсэн “Сэлэнгэпресс” тоглолт таардаггүй Г.Даваа-Очир дасгалжуулагчийн багтай хэрхэн тоглохыг бямба гарагт 17:00 цагаас MNB Sport сувгаар хүлээн авч үзээрэй.

Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/video/mongolia-football-federation…

No automatic alt text available.

ЭФ СИ УЛААНБААТАР – ХАНГАРЬД

Үндэсний дээд лигийн туршлагатай багуудын том тулаан бямба гарагийн 20:00 цагт болно. “Эф Си Улаанбаатар” багийн ахлагч О.Баяржаргалын оруулсан хоёр гоолын ачаар дөрвөн оноотой яваа бол “Хангарьд”-ын залуус хараахан хожил авч амжаагүй байна. Өнгөрсөн жил тус хоёр багийн тоглолтод нийт 13 гоол орсон. Тийм учраас бямба гарагийн тоглолтод олон гоол орох магадлалтай байгаа нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байгаа юм. Тус тоглолтыг MNB Sport суваг, mycujoo.tv-ээр шууд дамжуулан хүргэнэ.

Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/video/mongolia-football-federation…

ЭРЧИМ – АТЛЕТИК 220

Үндэсний дээд лигийн өнгөрсөн улирлын аварга “Эрчим”, хүрэл медальт “Атлетик 220” багуудын тоглолт 3-р тойргийн оргил тулаанаар нэрлэгдэж байна. Ням гарагт болох энэ тоглолт “Мазала” үндэсний дээд лигийн 2018 оны улирлын эхний хагасыг тэргүүлэх багийг тодорхойлно гэхэд хилсдэхгүй. Жил бүр өндөр амжилттай тоглодог “Эрчим”-ээс хэн оноо салгаж чадсан нь тухайн улиралдаа медаль хүртдэг гэсэн үзүүлэлт бий. Өнгөрсөн жил “Эрчим”-тэй тэнцсэн “Улаанбаатар сити”, “Атлетик 220”, түүний өмнөх улиралд “Хангарьд”, “Хоромхон” багууд мөн л “Эрчим”-ийг хожсон нь чухал нөлөө үзүүлж мөн медалийн тавцанд хүртсэн юм. Тиймээс энэ тоглолт талбайн эзэн “Эрчим”-ээс илүү зочлон тоглох “Атлетик 220”-ийн залууст маш чухал тулаан байх болно.

Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/video/mongolia-football-federation…


АРВИС – ДЭРЭН

Нэгдүгээр тойрогт “Улаанбаатар сити”-ээс оноо салгасан ч өнгөрсөн долоо хоногт “Атлетик 220”-д 3:0-ээр хожигдсон “Арвис”-ын залуус “Мазала” үндэсний дээд лигийн гурав дахь тоглолтоо “Дэрэн” клубтэй хийнэ. Жил бүр тогтмол амжилт үзүүлж буйн нэг шалтгаан нь “Дэрэн” клуб том багуудын эсрэг хүчтэй өрсөлдөөн үзүүлэхээс гадна ижил түвшний багуудаас оноо салгадаг явдал юм. Дээд лигт тоглож сурсан “Дэрэн”-ийн эсрэг дээд лигт анх удаа хүч үзэж байгаа “Арвис” багуудын тоглолт ням гарагт 16:00 цагт МХБХ-ны талбайд эхэлнэ.

Шууд үзэх холбоос: https://mycujoo.tv/video/mongolia-football-federation…