Ерөнхий сайд малчин айлд зочлов

Орон нутаг / Time Admin
2018 оны 05 сарын 07

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хvрэлсvх Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн малчин М.Ганзоригийнд зочиллоо. М.Ганзориг нь эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сайн малчин юм байна. Гурван хvvхэд нь сургуульд суралцдаг аж.

Тэднийх 2017-2018 онд 3000 гаруй толгой мал өвөлжүүлж, бог малаас 500 гаруй, бод малаас мөн тооны төл хvлээн авчээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас малчдыг дэмжсэн бодлого, хөтөлбөрийн талаар ярилцаж, мэдээлэл өгч, малчдын санал сэтгэгдлийг сонсов.

Малчдын хувьд малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулсан, мөн мал аж ахуй, газар тариаланг дэмжсэн бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаад талархаж байгааг Ерөнхий сайдад хэлж байв. Мөн цаашид бэлчээрийн даац, усны хомсдол үүсч магадгvй, энэ асуудлыг анхааралдаа авахыг хvсч байв.

Ерөнхий сайдын албан томилолт Өвөрхангай аймгийн удирдлагуудтай хийх өргөтгөсөн хуралдаанаар үргэлжилнэ.