Уоррен Баффет: Биткойн бол хархны хорын квадрат

Эдийн засаг / Time Admin
2018 оны 05 сарын 08

Image result for Warren Buffett

Агуу хөрөнгө оруулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг 87 настай Warren Buffetнь Биткойнд угаасаа л дургүй байсан нэгэн. Тэгвэл тэрээр саяхан болсон өөрийн Berkshire Hathaway компанийн хөрөнгө оруулагчдын хурлаар Биткойн тал дээр өөрийн байр суурийг дахин бататгалаа. Тэр хэлэхдээ “криптовалютууд сайнаар төгсөхгүй, криптовалют худалдаж авна гэдэг нь жинхэнэ хөрөнгө оруулалт биш, тэгээд энэхүү салбар нь нийгмээс гажсан тийм гаж хүмүүсийг л татаж байгаа” гэв.

Чи Биткойн эсвэл криптовалют худалдаж авснаараа ямар нэгэн юм бүтээж байгаа зүйл худалдаж аваагүй. Зүгээр дараагийн хүн улам өндөр үнээр аваасай л гэж найдаж байгаа. Биткойн бол хархны хорын квадрат

Тэгвэл Warren Buffet -ын хамгийн удаан найзалсан найзуудын нэг, түүний бизнесийн хамтрагч 94 настай Charlie Munger Биткойны тухай бүр ч хатуу байр суурь илэрхийлж “Биткойн бол тархи нь зөнөөд ажиллахаа больсон хүмүүсийн хоорондоо солилцож наймаалцаж байгаа баас” гэв.

Хөгшин тэрбумтангууд ийнхүү Биткойны эсрэг байр суурь эзэлж байгаа бол залуу, технологийн тэрбумтангууд Биткойн руу шуурч орж эхэлж байна. Twitter-ын үүсгэн байгуулагч Jack Dorsey, PayPal-ын Peter Thiel, болон технологийн VC Tim Draper нар бүгд их хэмжээний Биткойн авжээ.

Tim Draper хэлэхдээ “Биткойн нь 2022 онд $250’000 хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. Skype, Tesla, Hotmail зэрэг компаниудад дөнгөж эхэлж байхад нь хөрөнгө оруулалт хийж байсан Draper Биткойныг тус 3 компанийг нийлүүлснээс ч илүү том болно.

Энэ бол интернетээс ч том. Төмрийн зэвсгийн үеийн дэвшлээс ч том. Сэргэн мандалтын үеэс ч том. Аж ахуйн үйлдвэрлэлийн дэвшлээс ч том. Энэ дэлхийг өөрчлөнө

гэж хэлжээ.

Дашрамд дурдахад залуучууд Warren Buffet-ыг АНУ-д 7 өөр банкны хувьцааг эзэмшдэг бөгөөд Bank of America болон Wells Fargo банкнуудын хамгийн том хувьцаа эзэмшигч тул Биткойныг албаар ингэж эсэргүүцэж байгаа гэж шүүмжилж байна.

Эх сурвалж: Monbit.mn