NYSE эзэмшигч толгой компани крипто бирж нээнэ

Эдийн засаг / Time Admin
2018 оны 05 сарын 11

Image result for nyse crypto

Дэлхийн хамгийн том биржүүдийн нэг болох New York хотын хөрөнгийн биржийг эзэмшигч Intercontinental Exchange буюу ICE компани нь тун удахгүй өөрсдийн крипто арилжааны биржийг эхлүүлэх гэж байгаа мэдээлэл алдагджээ.

Ердөө л түрүүхэн долоо хоногт Goldman Sachs компани мөн крипто арилжааны бизнес руу орж өөрсдийн Биткойн Futures гэрээг арилжаалж эхлэхээ мэдэгдсэн. NASDAQ бирж ч мөн адил ирээдүйд крипто бирж нээх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ийнхүү крипто зах зээлийг анх шоолж байсан, дараа нь аюултай хэмээн эсэргүүцэж байсан Wall Street-ын том санхүүгийн байгууллагууд бүгд өөрсдийн крипто бодлогуудыг боловсруулж, ямар нэгэн хэлбэрээр энэхүү салбар уруу орж ирж эхэллээ.


Эх сурвалж: Monbit.mn