С.Баярцогтыг үргэлжлүүлэн нэг сар хорихоор шийдвэрлэлээ

Нийгэм / Time Admin
6 өдрийн өмнө

Image result for баярцогт

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогтыг хориог сунгах эсэхийг шийдэх хурал боллоо. Өмнө нь буюу тавдугаар сарын 1-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, тэднийг 15 хоногийн хугацаатай үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан юм. Прокуророос үргэлжлүүлэн хорих хүсэлтээ тавдугаар сарын 11-нд хүргүүлжээ. Харин шүүх хурал өмгөөлөгчид нь өнөөдөр дуулгаад, гэнэт шүүх хурал зарласан байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтыг үргэлжлүүлэн дахин нэг сар хорих шийдвэрийг гаргасныг С.Баярцогтын өмгөөлөгч мэдэгдэв.