Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх үйл ажилгаатай танилцлаа

Нийслэл / Time Admin
5 өдрийн өмнө

IMG_6177

Засгийн газрын 2018 оны 73 дугаар тогтоолын 1 дэхь заалтад “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх” ажлыг шууд гэрээ байгуулан 2018 оны 1 дүгээр улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

Төв цэвэрлэх байгууламжад хийгдэж буй ажилууд:

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ТЦБ-ийн лагийг боловсруулах, лаг боловсруулах технологи дамжлага нэмэх ажил, АХБ-ны хөрөнгө оруулалтаар Аеротанк болон резервуарын бетон хийцийн ажил мөн автоматжуулалтын ажилуудын гүцэтгэлүүдийг танилцууллаа.54

Мөн Монгол эрдэмтэн доктор Ж.Дугаржавын зохион бүтээсэн “гумины бэлдмэл”-ийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн лагийн талбайн 16 карт, хур лагийн овоолго болон өдөр тутам гарч буй шингэн лаганд цацаж, үнэрийг саармагжуулах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.IMG_6093