2.4 сая хүний амь аварсан "Алтан гартай" эр

Дэлхий / Time Admin
2018 оны 05 сарын 16

1951 онд Австралийн иргэн 14 настай Жеймс Харрисон нэг уушгиа тайруулах хүнд хагалгаанд оржээ. Тухайн үед Харрисон цусны доноруудын ачаар өглөөний нарыг харж байгаагаа ойлгосон учраас цусны донор болохоор шийджээ. Харрисон 18 нас хүрмэгцээ цусны донор болж өнөөг хүртэл 60 жилийн туршид цусаа хандивласан нь түүнийг "Алтан гартай эр" хэмээх нэрээр олонд таниулжээ.

Тэрбээр саяхан хамгийн сүүлчийн удаа буюу 1173 дахь удаагаа цусаа хандивласныг Австралийн хэвлэлүүд боло онцолж байна.

Автсралийн Улаан загалмайн нийгэмлэгийн мэдээлж буйгаар Харрисоны цусаар 2.4 сая хүний амь аварсан байна.