Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Нийслэл / Time Admin
2018 оны 05 сарын 11

Image may contain: 3 people, people smiling

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, МУ-ын Сангийн яам болон Нийслэлийн удирдлагууд Йорданы Хашемын Хаант Улсын нийслэл Амман хотод  Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн, төслийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг хийх, дахин боловсруулах, худалдах зэрэг олон талын ач холбогдолтой юм.