НӨАТ-ын баримт хэвлэх авсаархан төхөөрөмж

Эдийн засаг / Time Admin
2018 оны 05 сарын 11

2018 оны эхээр 114 мянга гаруй цэгт баримт хэвлэж өгч байгаа гэсэн мэдээлэл бий. Эдгээрээс 67 мянга нь кассын машинаар, 40 гаруй мянга нь eBarimt.mn сайтаар дамжуулан баримт хэвлэн өгчээ. Татварын ерөнхий газраас зах, худалдааны төвүүдийг eBarimt хэвлэх сүлжээнд холбох шаардлага тавьж байгаа ч, жижиг лангуу түрээслэгчдийн хувьд тэр бүр кассын машинаар иргэдэд үйлчилж чадахгүй байгаа. Учир нь кассын машин худалдан авч байршуулах нь жижиг лангуу түрээслэгчдийн хувьд хүндрэлтэй асуудал болж байгаа юм.

Тэгвэл танд “Би ти жи ти" ХХК-ийн худалдаалж буй халаасанд багтахуйц хэмжээтэй зөөврийн хэвлэгч төхөөрөмжийг санал болгож байна. 

Тус төхөөрөмжийг авснаар та гар утсандаа тусгай программ суулгаад л НӨАТ-ын баримтыг хаана ч хэвлэх болмжтой болох юм.