Ахлах тогоочийн заавраар: Амталж шарсан нугасны толгой, нугасны махан шанзтай банш

"Ахлах тогоочийн заавраар" шоуны энэ удаагийн дугаарт:

Улаан баг - Ахлах тогооч Б.Ариунбилэг, туслах тогооч А.Хишигдалай

Хөх баг - Ахлах тогооч Ж.Саруулбулга, туслах тогооч Д.Баттөмөр нар оролцлоо. 

Оролцогч нарын хийх ёстой хоол " Амталж шарсан нугасны толгой, нугасны махан шанзтай банш" байлаа. /Жор, хийх аргыг доор хавсаргав/


Нэвтрүүлгийг үзэх:


Хоолны жор: Амтлаж шарсан нугасны толгой, нугасны махан шанзтай банш

Орц:

Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц   

1

Нугас

ш

1

2

Нугасны толгой

ш

10

3

Гурил

гр

350

4

Ясны шөл

мл

80

5

Давс

гр

1

6

Хар пвор

гр

1

7

Дайлю

гр

5

8

Хуажу

гр

5

9

Цагаан гаа

гр

20

10

Ногоон сонгино

гр

80

11

Сармис

гр

60

12

Яншуй

гр

50

13

Хоашин сүмс

ц,х

2

14

Шар буурцагны сүмс

мл

20

15

Гүнжидийн тос

мл

40

16

Зордосгоно

гр

5

17

Улаан халуун чинжүү

гр

5

18

Чинцай

гр

100

19

Эрдэнэ шишийн цардуул

ц,х

3

20

Зөгийн бал

гр

20

21

Талстат чихэр

гр

10


Хийх технологи ажилагаа:

Нугасны толгойг угааж цэвэрлээд, ааг амттанаар амтлаж 5-10 хором сэрүүн газар амраана. Баншинд тохируулж гурилан зуурмаг бэлтгэнэ. Хүнсний ногооны шүүсээр зуурч өнгө оруулж болно. Гуяны хэсгийн махыг шулж аваад шанз бэлтгэнэ.Үүнд: чинцай, яншуй, сонгино, сармис хийж давс хар пвороор амтыг тохируулна. Буцалсан халуун усанд ааг амттануудаа хийж 5 хором буцалгаад шүүж авна. Амталж бэлтгэсэн нугасны толгойг халаасан тосонд хөнгөн шараад, битүү тогоонд амтласан устай хийж 15-25 хором битүү жигнэж болгоно. Бэлэн болсон гурилан зуурмагаас 10-15 гр таслан авч шанз хийгээд банш бэлтгэнэ. Чанаж эсвэл шарж болно. Нугасны толгой бэлэн болмогц шүүж аваад сүмсэнд жигнэнэ. Ясны шөлөнд хоашин сүмс, шар буурцаны сүмс ааг амттанууд хийж буцалгаад давсаар амтыг тохируулж, эрдэнэ шишийн цардуулаар өтгөрүүлнэ. Өөрийн сонгосон хүнсний ногоогоор хачир бэлтгэж болно.