Биткойн болон блокчейны хөгжлийг интернетийн хөгжилтэй харьцуулах нь

Технологи / Time Admin
10 өдрийн өмнө

Image result for internet blockchain

 Интернет гэдэг технологи нь 1991 онд хамгийн анхны вэбсайт тавигдсанаар хурдацтай хүч авч хөгжиж эхэлсэн гэж үзэж болох бөгөөд тэр цагаас хойш хүн төрөлхтөнг тэр чигт нь өөрчилсөн.

Тэгвэл Chris McCann хэмээх нийтлэлч интернет технологийн эхэн үеийг блокчейнтехнологийн эхлэлтэй харьцуулалт хийж үзжээ.

Ингэж харьцуулалт хийх нь тийм амархан биш.

Учир нь гэвэл яг хэдэн хүн криптовалют ашиглаж байгааг мэдэх боломжгүй.

  • Өөр криптогоо хадгалдаг хүмүүс янз бүрийн шалтгаанаас хэд л бол хэдэн онлайн хэтэвчтэй байж болно.
  • Бирж дээр криптогоо хадгалж байгаа хүмүүсийн хувьд 1 хэтэвчний ард 1 хэрэглэгч байгаа гэсэн үг биш. Зарим биржүүд гүйлгээ хийх бүртээ шинээр хэтэвч үүсгэдэг.

Тиймээс крипто хэрэглэгчдийн тоог барагцаагаар таамаглахаас өөр аргагүй юм.

Криптовалютын хэрэглэгчдийн өсөлтийг хэмжих нь

Хэрэглэгчдийн өсөлтийг хэд хэдэн төрлийн өөр аргаар таамаглах гэж оролдов.

  • Биткойн болон Эфириум хэтэвчний өсөлт
  • Биткойн болон Эфириум идэвхитэй хаягнуудын өсөлт
  • Крипто биржүүдийн хэрэглэгчдийн өсөлт
  • Нийт крипто валют арилжаалагдаж буй хэмжээний өсөлт

Одоогоор ойролцоогоор 24 сая Биткойн хэтэвч үүсгэгдсэн байгаа билээ. Гэвч нэг хүн олон хэтэвчтэй байж болно, мөн зарим биржүүд гүйлгээ бүрт Биткойн үүсгэдэг гэх мэт шалтгаанаар 24 сая хэтэвч байна гэдэг нь 24 сая хэрэглэгч байгаа гэсэн үг биш. Тиймээс 24 сая нь Биткойн хэрэглэгчдийн дээд хязгаар байж болно.

Хэтэвчнүүдийн тооноос гадна өдөр бүрт идэвхитэй байдаг хэтэвчнүүдийг бид мөн тоолж болно. Сар сараа дундажлаж харвал.

Нэг өдөрт хамгийн олон хэтэвч идэвхтэй байсан тоо ойролцоогоор 1.1 сая юм. Энэ нь өдөр бүр идэвхитэй байдаг хэрэглэгчдийн дундаж гэж таамаглаж болно. Эфириумын хэтэвчнүүд дээр мөн адил дээрх хоёр графыг харж болно.

Одоогоор нийт 31 сая эфириум хэтэвч үүсгэгдсэн бөгөөд мөн нэг өдөртөө хамгийн олон хэтэвч идэвхтэй байсан хэмжээ нь 1.1 сая юм.

Эфириумын хэрэглэгч болон Биткойны хэрэглэгч нарын хооронд маш өндөр хэмжээний давхцал байгаа гэж таамаглахад буруутахгүй.

Крипто биржүүдийн хэрэглэгчдийн тоог мөн харж бас болно.

Зарим биржүүд өөрсдийн хэрэглэгчийн тоог олон нийтэд зарладаггүй. Хэрэв бид өөрсдийн хэрэглэгчдийн тоог нээлттэй мэдэгддэг бүх биржүүдийн мэдээллийг авч, тухайн бирж дээр эргэлдэж буй эргэлттэй уялдуулж хуваах юм бол нэг хэрэглэгч дунджаар хэр хэмжээний арилжааны хэмжээ бий болгодгийг мэдэх боломжтой. Түүнээс үндэслэж биржүүдийн мэдээллээр дэлхийн нийт хэрэглэгчдийг 20.2 сая гэж таамаглаж болно.

Эдгээр мэдээлэл дээр үндэслэж дэлхий дээр нийт 20-30 сая хүн криптовалют хэрэглэж, блокчейн технологи ашиглаж байна гэж би таамаглаж байна.

Блокчейн технологийн хэрэглэгчдийн өсөлтийг интернет технологийн хэрэглэгчдийн өсөлттэй харьцуулах нь

Интернет хэрэглэгчдийн өсөлт

1990-1995 оны хооронд интернет хэрэглэгчдийн өсөлтийг 2013-2018 оны хооронд криптовалют хэрэглэгчдийн өсөлттэй харьцуулах юм бол.

Энэ графаас харах юм бол манай салбар интернет технологийн өсөлтийн эхэн үедээ маш төстэй дур зурагтайгаар хөгжиж байгаа нь харагдаж байна. Интернет технологиор бол крипто салбар нь 1994 оны интернет хөгжлийн үетэй адил үед явж байна.

Интернет технологийн эхэн үед бий болж байсан вэбсайтуудтай одоогоор блокчейнтехнологи дээр хөгжүүлэлт хийгдэж буй хэрэглээний нэгж, DAPP зэргүүдийн тоог харьцуулж үзье.

Вэбсайтуудын өсөлт

Тэгвэл 1991 – 1995 оны хооронд шинээр бий болж байсан вэбсайтуудын тоог 2014-2017 оны хооронд шинээр бий болж байгаа криптовалют, хэрэглээний нэгж, болон Dapp-нуудын тоотой харьцуулах юм бол.

Энэхүү харьцуулалт дээр крипто салбар нь мөн л 1994 онд явж байгаа харагдаж байна. Хамгийн сүүлд нь бид 1991-1995 оны хооронд амжилттайгаар санхүүжилт авсан интернетийн компаниудын тоог 2014-2017 оны хооронд амжилттайгаар санхүүжилт авсан блокчейн компаниудын тоотой харьцуулж үзье.

Дүгнэлт

  • Криптовалют болон блокчейн технологи нь сүүлийн жил маш олон хэрэглэгч шинээр татаж байгаа ч интернет технологитой харьцуулах юм бол дөнгөж 1994 онд явж байгаатай адил дүр зураг ажиглагдаж байна.
  • Хэдийгээр энэ харьцуулалт дээр графууд нь хоорондоо маш төстэй байгаа боловч энэ нь блокчейн технологийн хөгжилт интернет технологийн хөгжилтэй яг адил зургаар цааш үргэлжилнэ гэсэн баталгаа биш.

Одоогоор криптовалют болон блокчейн технологийн үндсэн хэрэглээ нь зах зээл таамаглал дээр мурий тавих, үнэ цэнэ хадгалах, хөрөнгө оруулалт болгож ашиглах, мөн төлбөр төлөх юм. Хэрэв төвлөрсөн бус аппликейшнүүд амжилттайгаар хөгжиж, олон нийтийн хэрэглээ болж, блокчейн технологи нь үндсэн хэрэглээ нь төвлөрсөн бус интернет болж чадсан тохиолдолд магадгүй ирээдүйн хөгжил нь интернет технологийн хөгжилтэй төстэй дүр зургаар үргэлжилж болох юм.


Эх сурвалж: Monbit.mn