Шүүх С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хүсэлтээс татгалзаж, үргэлжлүүлэн саатуулахаар шийдвэрлэв

Улс төр / Time Admin
2018 оны 05 сарын 16

Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нар цагдан хорихоос өөр арга хэмжээ авч шалгуулах хүсэлт шүүхэд гаргасныг бид мэдээлсэн. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хүсэлтийг хэлэлцээд С.Баяр болон Ч.Сайханбилэг нарын гаргасан таслан сэргийлэх арга хэмжээнээс хорихоос өөр арга хэмжээ авах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Шүүхээс тэдэнд хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах зүйтэй гэж үзсэн байна.