Долоон аймгийн 160 багийн нутаг дэвсгэрийг ТАРИАЛАНГИЙН БҮС болгон тогтоолоо

Орон нутаг / Time Admin
2018 оны 05 сарын 16

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тариалангийн бүс нутгийг тогтоолоо.Тодруулбал, 7 аймгийн 59 сумын 160 багийн газар нутгийг тариалангийн бүс болгон тогтоожээ.

Энэ нь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг  дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой юм. Засгийн газар ийм зохицуулалт хийснээр бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар хооронд олон жил үргэлжилсэн зөрчил, маргааныг эцэслэж байна. 

Сэлэнгэ аймгийн 16 сумын 44 баг

Төв аймгийн 13 сумын 49 баг

Дархан-Уул аймаг 2 сумын 6 баг

Булган аймгийн 1 сумын 3 баг

Хэнтий аймгийн 9 сумын 16 баг

Өвөрхангай аймгийн 1 сумын 3 баг

Архангай аймгийн 17 сумын 39 багийг тус тус тариалангийн бүс болго.

Тариалангийн бүс нутаг:

1.  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1,2,3 дугаар баг, Цагааннуур сумын 1,2,3 дугаар баг, Ерөө сумын 1,2,3 дугаар баг, Зүүнбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Мандал сумын 4,5,6,7,8,9 дүгээр баг, Орхон сумын 1,2 дугаар баг, Сант сумын 1, 2 дугаар баг,  Баянгол сумын 1,2,3 дугаар баг, Сайхан сумын 2,3 дугаар баг, Жавхлант сумын 1,2 дугаар баг, Түшиг сумын 1,2 дугаар баг, Орхонтуул сумын 1,2,3 дугаар баг, Баруунбүрэн сумын 1,2,3 дугаар баг, Хушаат сумын 1,2 дугаар баг, Шаамар сумын 1,2,3 дугаар баг, Хүдэр сумын 1,2 дугаар баг

2.  Төв аймгийн Аргалант, Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Сүмбэр, Борнуур, Батсүмбэр, Архуст сум, Эрдэнэсант сумын 1,2,3,4 дүгээр баг, Заамар сумын 1 дүгээр баг

3.  Дархан-Уул аймгийн Орхон сум, Хонгор сумын 1,2,3 дугаар баг

4.  Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1,2,5 дугаар баг

5.  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5,7,8 дугаар баг, Жаргалтхаан сумын 3 дугаар баг, Мөрөн сумын 4,5 дугаар баг, Өмнөдэлгэр сумын 2,3,7 дугаар баг, Биндэр сумын 2,4 дүгээр баг, Баян-Адарга сумын 1 дүгээр баг, Дадал сумын 1,3 дугаар баг, Норовлин сумын 3 баг, Батноров сумын 4 дүгээр баг

6.  Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5,6,7 дугаар баг

7.  Архангай аймгийн Цахир сумын Жинст баг, Хангай сумын Арбаясгалант баг, Тариат сумын Тэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт баг, Чулуут сумын Зуунмод баг, Өндөр-Улаан сумын Хануй, Тээл баг, Баянцэнгэл сумын Баян-Уул, Дэл, Хөнөг баг, Ихтамир сумын Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр баг, Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Булган сумын Баянбулаг баг, Цэнхэр сумын Буйлан, Алтан-Овоо баг, Хайрхан сумын  Могой, Жарантай, Асгат баг, Цэцэрлэг сумын Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг баг, Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг, Жаргалант сумын Зуслан баг, Хашаат сумын Жаргалант, Номгон баг, Өлзийт сумын Байшир, Бодонт баг, Өгийнуур сумын Дойт, Орхон, Тоглох баг, Хотонт сумын Бургалтай, Улаанчулуу, Хөөвөр баг.

 

 

Сэлэнгэ аймгийн 16 сумын 44 баг

Төв аймгийн 13 сумын 49 баг

Дархан-Уул аймаг 2 сумын 6 баг

Булган аймгийн 1 сумын 3 баг

Хэнтий аймгийн 9 сумын 16 баг

Өвөрхангай аймгийн 1 сумын 3 баг

Архангай аймгийн 17 сумын 39 багийг тус тус