Супер тулааны ялагч Жордан Барроуз

Спорт / Time Admin
2018 оны 05 сарын 18

Image may contain: one or more people

“Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн куба легионер Франк Чамизо нарын халз тулаан өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотын “Beat the Streets” гудамжинд боллоо. Шоуны тов зарлагдсанаас хойш чөлөөт бөхийн хорхойтнуудын анхаарлыг татаад байсан энэхүү дуэлийн өмнө нь олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Азербайжаны Тогрул Аскеров, эзэн орны Жордан Оливертэй халз барилдсан юм. “Хигенамин” хэмээх хориотой бодис хэрэглэсний улмаас эрхээ нэг жилээр хасуулж, өнгөрсөн сараас цагаадсан азербайжан эр өрсөлдөгчдөө 3:3-аар ялагдав. Түүнчлэн АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг Нигерийг 2:1-ээр, АНУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг Кубыг 5:1-ээр тус тус буулган авсан юм. 

Хамгийн сүүлд Барроуз, Чамизогийн супер тулаан болоход америк эр 6:5-аар давамгайлснаар хүсэн хүлээсэн дуэлийн ялагч боллоо. Тэд аравдугаар сард Унгарын Будапештэд болох ДАШТ-д дахин уулзалдах магадлал өндөр.

БУСАД ХАЛЗ БАРИЛДААНЫ ДҮН:

АНУ - НИГЕРИ (ЭМЭГТЭЙЧҮҮД) 2:1
57 кг: Хелен Марулис - Одунайо Адекуоройе 4:1
59 кг: Меган Блэйк - Аминат Адений - цэвэр ялсан 
68 кг: Тамыра Мынса Сток - Блессинг Оборудуду 2:1

АНУ - КУБА (ЭРЭГТЭЙЧҮҮД) 5:1

57 кг: Жош Родригес - Рейнери Ортега 1:5
70 кг: Жеймс Грин - Франклин Марен Кастильо 2:1
79 кг: Кайл Дэйк - Ливан Лопес Азкүй 13:1
92 кг: Жейден Кокс - Юрьески Торребланка 2:1
97 кг: Кайл Снайдер - Рейнерис Салас 9:8
125 кг: Ник Гвяздовски - Юденни Алапажон Эстевез 9:1