Ахлах тогоочийн заавраар: Герман маягаар бэлтгэсэн гахайн шийр, навчин мантуу, исгэлэн байцаатай халуун эсвэл чихэрлэг сүмстэй

"Ахлах тогоочийн заавраар" шоуны энэ удаагийн дугаарт:

Улаан баг - Ахлах тогооч , туслах тогоочоор "Гинжин" буюу Г.Гарьд

Хөх баг - Ахлах тогооч Э.Одбаяр, туслах тогоочоор чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон нар оролцлоо. 

Оролцогч нарын хийх ёстой хоол "Герман маягаар бэлтгэсэн гахайн шийр, навчин мантуу, исгэлэн байцаатай халуун эсвэл чихэрлэг сүмстэй" байлаа. /Жор, хийх аргыг доор хавсаргав/


Нэвтрүүлгийг үзэх:


Хоолны жор: Герман маягаар бэлтгэсэн гахайн шийр, навчин мантуу, исгэлэн байцаатай халуун эсвэл чихэрлэг сүмстэй


Орц:

Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц

1

Гахайн шийр

ш

6

2

Гоньдний үр

гр

15

3

Дайлю

гр

15

4

Хар пвор

гр

5

5

Далайн давс

гр

5

6

Халуун улаан чинжүү

гр

5

7

Гурил

гр

300

8

Хөөлгөгч

гр

5

9

Давс

гр

2

10

Тос

мл

25

11

Элсэн чихэр

гр

15

12

Цагаан дарс

мл

80

13

Байцаа

гр

400

14

Цагаан дарсны цуу

мл

30

15

Орегано

гр

2

16

Сонгино

гр

50

17

Сармис

гр

20

18

Чинцай

гр

80

19

Яншуй

гр

50

20

Red chili sauce

гр

100

21

Даршилсан улаан лооль

гр

200

 


Хийх технологи ажиллагаа:

 

Гахайн шийрэнд анхны боловсруулалт хийж, гоньдны үр, давстай усанд 5-10 хором амраана. Буцалгасан усанд ааг амттанг хийж уусгаад, гахайн шийрээ хийж чанана. Хөөс нитгэлийг авна. 5 хоромын дараа нэмэлт сүмсийг хийж 25-35 хором битүү тогоонд жигнэж болгоно. Гурлыг сайтар шигшээд, хөөлгөгч, давс элсэн чихэр, тос, бүлээн  усаар зуурч зуурмаг бэлтгэнэ. Дулаан газар 10 хором амрааж , дахин нэгэн жигд болтол нухаад 10 хором амраана. Бэлэн болсон зуурмагийг 25-30 гр-аар таслан авч илдэнэ. Дундуур нь нуглаад хутга эсвэл модны тусламжтай хэлбэр оруулж 10-15 хором жигнэж болгоно. Угааж цэвэрлэсэн байцааг савх эсвэл дөрвөлжин хэрчинэ. Халаасан тосонд сонгино, сармисийг хуураад байцаа нэмж жигнэж болгоно. Давс, хар пвор, ореганогоор амтална


Нэврүүлгийн зургууд: