Ахлах тогоочийн заавраар: Хонины тархиар бэлтгэсэн бөсмөг болон хонины тархиар бэлтгэсэн цоозгой

"Ахлах тогоочийн заавраар" шоуны энэ удаагийн дугаарт:

Улаан баг - Ахлах тогооч Ж.Саруулбулга, туслах тогоочоор БНСУ-ын иргэн Ким Жоон Вок

Хөх баг - Ахлах тогооч С.Батмөнх, туслах тогоочоор Япон улсын иргэн Мина нар оролцлоо. 

Оролцогч нарын хийх ёстой хоол "Хонины тархиар бэлтгэсэн бөсмөг болон хонины тархиар бэлтгэсэн цоозгой" байлаа. /Жор, хийх аргыг доор хавсаргав/


Нэвтргүүлгийг үзэх:


Хоолны жор:

 

Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц

1

Хонины тархи

ш

2

2

Гахайн давсалсан мах

ш

6

3

Өндөг

ш

4

4

Давс

гр

2

5

хар пвор

гр

1

6

Гурил

гр

160

7

Хөөргөгч

гр

15

8

Элсэн чихэр

гр

20

9

Лууван

гр

80

10

Сонгино

гр

30

11

Цөцгийн тос

гр

80

12

Сүү

мл

50


Хоол хийх арга:

Өндгийг шар цагаанаар нь ялгаж хөөсөртөл хутгана. Хонины тархийг шүүгээд давс, хар пвороор амтлаад, хөөсөртөл хутгасан өндөгтэй нийлүүлнэ. Зориулалтын тэвш эсвэл хэвийг тослоод шүлжиж бэлтгэсэн давсалсан гахайн махыг тарааж хийгээд, хатуу болтол шарах шүүгээнд шарж аяга хэлбэртэй болгоно. Бэлтгэсэн аяганд зуурмаг аа хийж 15-20 хором шарах шүүгээнд жигнэнэ. Хонины тархийг шүүнэ. Гурилаа шигшэнэ. Хайлуулсан цөцгийн тосонд сүү, гурил, тархи хийж хутгаад нэгэн жигд болгоод өндөг , өсгөгч нэмж зуурмаг бэлтгэнэ. Халаасан шарах шүүгээнд хэвлэсэн зуурмагийг алтлаг шаргал өнгөтэй болтол жигнэж болгоно.


Нэвтрүүлгийн зургууд: