Н.Түвшинбаяр "Хөх хот 2018" гран при тэмцээнээс алтан медаль хүртлээ

Спорт / Time Admin
2018 оны 05 сарын 28

Image may contain: 1 person, basketball court, closeup and indoor

"Хөх хот-2018" олон улсын жүдо бөхийн холбооны ээлжит Гран при тэмцээн Хөх хотод өндөрлөлөө. Өчигдөр буюу тус тэмцээний сүүлийн өдөр уламжлал ёсоор хүнд жингийн барилдаанууд болсон бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр бүх өрсөлдөгчөө ялж жиндээ аваргалснаар хүн төрөлхтний их наадам болох олимпоос алтан медаль хүртсэн түүхт 10 жилийн ой дээрээ Монголын ард түмэндээ дахин бэлэг барилаа. Учир нь их аварга одоогоос яг 10 жилийн өмнө Бээжингийн зуны олимпийн наадмаас эх орондоо анхны алтан медалийг авчирч Монголын ард түмнээ баярлуулж байсан юм. 

Дашрамд мэдээлэхэд Н.Түвшинбаяр аварга "Huhhot-2018" гран при тэмцээний аваргын төлөөх барилдаанд ОУХМ залуучууд болон Армийн дэлхийн аварга Ө.Дүүрэнбаярыг цэвэр ялсан бөгөөд бусад бүх өрсөлдөгчөө хугацаанаас нь өмнө буулгаж авсан байна.

Тэрбээр эхний тойрогтоо ДАШТ-ий мөнгөн медальт Бразилийн Давид Моураг 1:05 минутад цэвэр, хэсгийн аваргын төлөө Ираны Жавад Махжоубыг 0:52 минутад иппон буулгажээ. Улмаар хагас шигшээд Узбекистаны Бекмурод Олтибоевыг 3:08 минутад цэвэл ялснаар аваргын төлөө нутаг нэгт ОУХМ залуучууд болон Армийн дэлхийн аварга ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяртай хүч үзэхээр боллоо. Ө.Дүүрэнбаяр мастер тус тэмцээний финалд хоёр дахиа шалгарахдаа ОХУ-ын Антон Кривобоков, БНСУ-ын Ким Сун-Мин, Бразилийн үлэмж биет Рафаэль Сильва нарыг ялсан юм.

Мөн 90 кг-ын жинд "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана мөнгөн медаль хүртснээр манай жүдочид 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар 46 улсаас 3-р байр эзэллээ.

Mongolian Judo Association