АНУ болон Хойд Солонгосын тал Трамп-Ким нарын уулзалтад бэлдэж эхэллээ

Дэлхий / Time Admin
2018 оны 05 сарын 28

Image result for trump kim

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун нарын удаан хугацааны турш яригдаж байгаа түүхэн дээд хэмжээний уулзалтын тов удааширч, болох эсэх нь тодорхой бус байсан ч хоёр улсын тал уулзалтын бэлтгэж ажил, зохион байгуулалтын асуудлаар ярилцаж эхэлжээ. Тодруулбал, хоёр улсын дээд хэмжээний уулзалт ирэх сард Сингапур Улсад болохоор товлогдсон байсан ч өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосыг “Дайсагнагч” хэмээн зарлаж уулзалтыг цуцлаад байсан юм. Харин өчигдөр Трамп өөрийн жиргээ хуудаснаа “АНУ-ын тал уулзалтын бэлтгэж ажлыг ярилцахаар Хойд Солонгост очсон” хэмээн жиргэжээ.

Уулзалт цуцлагдахгүй, ирэх сард болох магадлалтайг илтгэж буйн нэг илрэл бол өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Хойд Солонгосын тэргүүн нар олон нийтэд зарлалгүй гэнэтийн уулзалт хийсэн явдал юм. Уулзалтын дараа Ерөнхийлөгч Мун Жэ Иний хэлж буйгаар “Хойд Солонгос Улс амласан ёсоор Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж байгаа” гэв. АНУ болон Хойд Солонгосын харилцаа болон уур амьсгал маш хурдан өөрчлөгдөж, хэврэг байгааг харуулж байгаа ч уулзалт товлосон хугацаанд болох өндөр магадлалтай байна.