Ховд аймгийнхан үнэхээр гайхшрууллаа

Энтертайнмент / Time Admin
2018 оны 05 сарын 28

Image may contain: 1 person, standing, suit and indoor

Энэ сарын 23-нд 19 00 цагт “ХӨӨРХӨН ЖИНЖИЙМАА” тоглолт СТӨ-нд болход  үзэх боломж олдсон юм. Оны шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах “Морин хуур-2017” наадмын Гран-при шагналт хөгжмийн зохиолч Базарсадын Хүрэлбаатар тоглолтоо ийнхүү нэрийджээ.

Тоглолт хөгжмийн зохиолчийн “Цөөд баян алтай” дуугаар эхэлж удаах ноймор нь Ардын Жүжигчин В.Зангад гуай “Буянт гол”-оо дуулж нутгийн хөгжмийн зохиолч дүүгээрээ бахархаж байгаагаа илэрхийлснээр “Сар анх мандсан нутаг” баримтат киноны 15 минутын симфони, сүэтийг дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестор эгшиглүүллээ. 

Үүнээс цааш тоглолтын зарим бүтээлүүд бараг 60 хувь нь симфони оркестортой тоглогдсон явдал нь хөгжмийн зохиолчийн бүтээлийн чанар чансааг илтгэж байгаагаас гадна нутгийн зон олны дэмжлэг туслалцаа байсан нь дамжиггүй юм.    

Ингэж бодохоор ч байв. Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатар “Эгиймаа” дууныхаа 3 дугаар бадгийг дуулаад үзэгчдэд хандаж хэлсэн үгэндээ “Уг тоглолтыг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн “Ховд аймгийн нутгийн зөвлөл”, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”, “Нутгийн зөвлөлийн байгууллага”, нутгийн төрийн түшээддээ баярлалаа” гэж хэлхэд нь үнэхээр цагаан атаархал төрж байсан шүү. Үзэгчид соёлын төв өргөөний заалыг битүү дүүргэж, нижигнэтэл алга ташиж байлаа.

Ховд аймгийнхан үнэхээр гайхшрууллаа. Соёлын төв өргөөнд 02:30 минут үргэлжилсэн уг тоглолт тарсны дараа хүн бүр амандаа “Нутгийн байгууллага, төрийн түшээд нь яасан мундаг юм вэ? Ингэж л дэмжиж байж урлагийн хүмүүс нь хөглөгдөж цааш цаашдаа их юм хийнэ дээ” гэж байлаа.

Ховд аймгийнхан үнэхээр гайхшрууллаа

Image may contain: 3 people, people on stage, wedding and indoor

Image may contain: 2 people, people on stage

Image may contain: 2 people, people smiling, people standing and indoor

Image may contain: 10 people, people smiling, people on stage, people standing, suit and indoor