Ахлах тогоочийн заавраар: Шарсан зайрмаг болон макрон, Жимсний царцмаамаг

"Ахлах тогоочийн заавраар" шоуны энэ удаагийн дугаарт:

Улаан баг - Ахлах тогооч Д.Дагвадорж, туслах тогоочоор А.Мөнгөншагай

Хөх баг - Ахлах тогооч Г.Тэнгис, туслах тогоочоор сурагч Э.Амаржаргал нар оролцлоо. 

Оролцогч нарын хийх ёстой хоол "Шарсан зайрмаг болон макрон, Жимсний царцмаамаг" байлаа. /Жор, хийх аргыг доор хавсаргав/


Нэвтргүүлгийг үзэх:


Хоолны жор:

Д/Д

Түүхий эдийн нэрс

Хэмжих нэгж

Нэгжийн орц

1

Зайрмаг

гр

60

2

Өндөг

ш

5

3

Темпура гурил

гр

100

4

Сүү

мл

150

5

Ванилла

гр

5

6

Эрдэнэ шишийн хатаамал

гр

150

7

Чихрийн нунтаг

гр

100

8

Желатин

гр

15

9

Жимсний шүүс

мл

300

10

Гүзээлзгэнэ

ш

8

11

Шийгуа

ш

1

12

Тоор

ш

3

13

Бүйлсийн гурил

гр

200

14

Хүнсний будаг

ш

3

15

Маскарфон бяслаг

гр

200

16

Цоозгой

ш

1


Хоол хийх арга:

Урьдчилан бэлтгэсэн цоозгойг 3-5 мм зузаантай зүсэж хавтгай болгоно. Сонгосон зайрмагийг голд нь хийж өөрийн дуртай хэлбэрт оруулж хөлдөөнө. Энэ үед темпураа гурилыг өндөг сүүгээр шингэн зуурмаг бэлтгэнэ. ( лезион ) Эрдэнэ шишийн хатаамыг жижиглэн нухна. Бэлэн болсон зайрмагийг 180 хэм хүртэл халсан тосонд, зуурмагт дүрж, хатаамд хөрвүүлээд 1 хором шаргал өнгөтэй болтол шарна. Желатин буцалгаж хөргөсөн усанд дэвтээнэ. Сонгож авсан жимсийг өөрийн дураар эсвэл шоо дөрвөлжин хэрчинэ. Мөн 3 төрлийн 3 өнгийн жимс сонгож нухаш болгоно. Хавтгай тэвш эсвэл хэвэнд амтласан жимсээ хийнэ. Жимсний шүүсийг буцлах хүртэл халаагаад, дэвтээсэн желатин хийж уустал зөөлөн хутгана. Тасалгааны хэм хүртэл хөргөж жимсэн дээр хийгээд царцаана. Угаасан өндөгийг шар болон цагаанаар нь ялгаж, цагааныг хөөсөртөл хутгана. Бүйлсийн гурилыг чихрийн нунтагтай холиод хутгасан өндөгний цагаан дээр нэмж зуурмаг бэлтгэнэ. Зуурмагийг тэнцүү хувааж хүнсний будагаар өнгө оруулна. Халаасан  180 хэм шарах шүүгээнд жигнэнэ. Жигнэх үед маскарфон бяслагийг хутгагчид хийж хөөсрүүлэн крем бэлтгэнэ. Хутгах үед чихрийн нунтаг болон ванилийн охь нэмж амтална.


Нэвтрүүлгийн зургууд: