Онол, практик хослуулдаг “Шинэ Монгол Коосэн” элсэлт авч байна

Нийгэм / Time Admin
2018 оны 06 сарын 11

“Шинэ Монгол Коосэн” сургууль нь Японы инженер, технологийн боловсон хүчин бэлтгэдэг Коосэн сургуулийг загвар болон байгуулагдаад өдгөө дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзээд байгаа билээ. Энэ сургуульд есдүгээр ангиа төгсөөд элсэн орж таван жилийн инженерийн хөтөлбөр, гурван жилийн ахлах сургуулийн хөтөлбөрийг зэрэг үзэж ахлах сургууль болон дээд боловсролын инженерийн дипломтой төгсдөг юм.

Өнгөрсөн хугацаанд 60 гаруй оюутан 100 хувийн тэтгэлгээр Японд янз бүрийн хугацаатай оюутан солилцоо, танилцах аялал, дадлага ажилд хамрагджээ. Мөн түүнчилэн тавн оюутан Япон улсын засгийн газрын тэтгэлэгээр Японы технологийн сургуульд шилжин суралцаад байна. Нэгдүгээр курсээс эхлэн япон хэл үздэг учраас оюутан суралцах хугацаандаа эсвэл төгсөөд Японы аль нэг компанид ажиллах боломжтой юм. Одоогоор 10 гаруй оюутан Монголд үйл ажиллагаа явуулдаг Японы компанид ажиллаж байна.

Коосэн нь инженер, технологийн онолыг туршилтаар баталж, дадлагаар өөрийн болгодог онцлогтой амьдрал дээр шалгарсан сургалт юм. Мөн технологийг бизнес судлалтай хослуулан заадаг давуу талтай учраас тус сургуулиас оюутны нэг стартапп компани төрөн гарч гарч сийд фанд хөрөнгө оруулалт авахаар ажиллаж байна. Онол, практикийг хослуулдаг тус сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 16, 17-нд болох ажээ. Элсэлтийн бүртгэлийг өдөр бүр 9-18 цагт сургууль дээр нь үргэлжилж байгаа. Та төрсний гэрчилгээ (хуулбар), хоёр хувь цээж зургаас гадна бүртгэлийн хураамж 5 000 төгрөгтэй очиход болно.