Д.Гантулга: УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгнө

Улс төр / Time Admin
2018 оны 06 сарын 11

Image may contain: 1 person

УИХ-ын гишүүн Д.Гантулга мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өөрөө шийдвэр гаргах боломжгүй өдрүүд байлаа. Яагаад гэвэл миний ард намын хамт олон, сонгогчид гээд олон хүн бий. Тиймээс бие даан шийдвэр гаргах боломж байдаггүй. Гэхдээ би өнөөдөр өөрөө шийдвэр гаргалаа. Залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаасаа болж асуудалд холбогдлоо. Хайртай аав, ээж ханиасаа, хамт олноосоо, сонгогчидоосоо уучлал гуйж байна. Нэр холбогдож, улс төрийн золиос болсон гурван эмэгтэйн өмнөөс харамсаж байгаагаа илэрхийлье. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр намынхаа нэр дэвшигчийн төлөө Ерөнхийлөгч Х.Баттулга руу дайрсан мэдээлэл хийсэндээ харамсаж байна. Үнэн байдаг бол нотолно. Улс төрийн золиос болж байгаагаа нотолно. УИХ-ын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлж байна” гэлээ.