“Их Долоо”-гийн дээд хэмжээний уулзалтыг Трамп эргүүлсэн нь

Дэлхий / Time Admin
2018 оны 06 сарын 11

Leaders captured in deep conversation with Donald Trump

Энэ сарын 8-9-ний өдрүүдэд Канадын Квебект болсон “Их Долоо”-гийн дээд хэмжээний албан ёсны уулзалт тийм ч таатай уур амьсгал дунд болж өнгөрсөнгүй. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн удирдаж байсан хамтарсан мэдэгдлийн үеэр танхимыг орхин гарсан юм. Үүний дараахан Трамп уузалтаас гарсан тус мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ зарласны хажуугаар өөрийн Твиттер хуудаснаа Канадын Ерөнхий Сайд Ж.Трюдог “сул дорой, увайгүй мөн шударга бус” гэх мэт үгсээр түүнийг шүүмжилсэн юм.

Хурлын үеэр Ж.Трюдо үндэсний аюулгүй байдлын улмаас Канадаас нийлүүлэх ган ба зэсийн импортын татварыг нэмсэн гэх АНУ-ын шийдвэрийг хатуу шүүмжилсэн. Мөн тэрбээр “Канадчууд даруу, хүлээцтэй хүмүүс ч бид бусдад дээрэлхүүлэхгүй” гэж хэлжээ. АНУ болон Канад эдийн засаг, худалдаа болон хөдөлмөрийн зах зээлээр нягт холбоотой хамтран ажилладаг интеграцчилагдсан нөхөрсөг хөрш улсууд байсаар ирсэн.Уг үйл явдлаас өмнө хоёр улсын удирдагчид хэвийн, тааламжтай харилцаатай байсан бөгөөд бие биенийхээ талаар олон нийтэд эерэгээр ярьдаг байсан хандлага сүүлийн үед үгүй болсон нь энэ.

Ийнхүү амжилттай явагдаж байсан Их Долоогийн ээлжит уулзалтыг Трамп бусниулж, Европ болон бусад улс орны удирдагчид үүнд дургүйцэж байна. 

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada-44427660

Орчуулсан: О.Булган